Тай салат

//Тай салат

Тай салат

wwfwfОрц: 4-6 порц

  • Татсан мах /үхэр, гахайн/ 400гр
  • Хан боргоцой /шинэ, эсвэл даршилсан/ 500гр
  • Ургамлын тос 2 х/х,
  • Салат навч 300гр
  • Ногоон сонгино
  • Улаан халуун чинжүү ½ ш
  • Шарсан самар 2 х/х
  • Сармис 1 хумс, яншуй
  • Давс, нунтаг хар перец

Сүмсэнд:

  • Оливын тос 5 х/х
  • Нимбэгний шүүс 1 х/х
  • Зөгийн бал 1 х/х, давс, нунтаг хар перец

Хийх арга:

  1. Сармисыг цэвэрлэж жижиглэн хэрчинэ. Халуун чинжүүг угааж, үрийг нь, цэвэрлээд нарийн цагираг хэрчинэ. Яншуйг угааж хатаагаад жижиглэн хэрчинэ. Хан боргоцойг хавтгай дөрвөлжин хэрчинэ. Мөн ногоон сонгиныг угааж жижиглэн хэрчинэ.
  2. Жижиг саванд нимбэгний шүүс, оливын тос, зөгийн балыг нийлүүлж хутгаад давс, перецээр амт оруулна.
  3. Татсан махыг амталж, жижиг бөмбөлөгүүд хэвлээд халаасан ургамлын тосонд 5-7 минут шарна. Сармис, перец, чинжүү, ногоон сонгино нэмж үргэлжлүүлэн 2 минут шарна. Давс, перецээр амтлаад өөр саванд гаргана. Бэлтгэсэн сүмсээ дээр нь хийнэ.
  4. Шарсан бөмбөлөгүүдийг хан боргоцой, самар, жижиглэсэн яншуйтай нийлүүлж, салатны навч дэвссэн тавагт порцлоно.

Гэр гэртээ тогооч сэтгүүл №01 /2013/

2016-10-17T22:46:55+00:00 2015 оны 11-р сарын 10|Зөвлөгөө|

Leave A Comment