Тайланд ногоотой шөл /Thai soup/

Home/Зөвлөгөө/Тайланд ногоотой шөл /Thai soup/

Тайланд ногоотой шөл /Thai soup/

thai-soupОрц: 1 хүн

  • Цэцэгт байцаа 20 гр
  • Лууван 30 гр
  • Жижиг эрдэнэ шиш 40 гр
  • Уутат вандуй 20 гр
  • Нарийн пүнтүүз 10 гр
  • Сармис 10 гр
  • Самрын тос 5 гр
  • Ногоон сонгино 10 гр
  • Остер соус З гр

Хийх арга: 

  1. Лууванг нимгэн хавтгай, уутат вандуйг 2-3 см урттай хэрчээд, халаасан тостой хайруулын тавганд сармисын хамт 2-3 минут хуурна.
  2. Буцалсан усанд нарийн пүнтүүзийг дэвтээгээд шүүнэ. Буцалж байгаа ясны шөлөнд хуурсан ногоо, пүнтүүзийг хийгээд дээрээс нь жижгэвтэр хэрчсэн цэцэгт байцаа, эрдэнэ шишийг нэмж хийн 3-5 минут зөөлөн галаар буцалгаад сармис бусад амтлагчийг хийж бэлэн болгоно.
  3.  Таваглахдаа дээр нь хэрчсэн  ногоон сонгино хийнэ.

Gogo.mn-c

2016-10-17T22:48:54+00:00 2014 оны 02-р сарын 09|Зөвлөгөө|

Leave A Comment