Тагтуритан

Тагтуритан

 

Тагтуритан

Prep Time10 mins
Cook Time15 mins
Total Time25 mins
Course: Үндсэн хоол
Cuisine: Ази хоол

Ingredients

  • Төмс
  • лууван
  • сонгино
  • сармис
  • ногоон чинжүү
  • тахианы мах
  • гучугару

Instructions

  • Төмс, лууван, сонгино, ногоон чинжүүгээ хэрчиж бэлтгэнэ. Төмсөө том том хэрчвэл амттай болдог. Харин луувангаа хавтгай хэрчээрэй.
  • Тахианы махаа угаагаад буцалж буй усанд дүрээд авна. Хайруулын тавгандаа тосоо хийж халаана. Тосондоо төмс, луувангаа шарж хуурна. Шарсан төмсөндөө махаа нэмж хуурна. Дээр нь нунтагласан сармис нэмнэ. Бас том том хэрчсэн сонгиноо нэмнэ.
  • Болохын үед улаан чинжүүний нунтагаа нэмээрэй. Халуун ногоотой идэж чадахгүй бол гучугару нэмэхгүй байсан ч болно. Бэлэн амтлагч нэмсэн ч болно. Бүх хүнсний дэлгүүрт зарагдаж байгаа. Гаргахын өмнө ногоон сонгиноо хийвэл амт, өнгө нь сайхан болно. Солонгос хоолонд ногоон сонгиныг голдуу ташуу хэрчдэг.

 

2017-01-27T15:45:30+08:002016 оны 09-р сарын 28|Зөвлөгөө, Хоолны жор|

Leave A Comment