С, Д, Е Витамины ач тус

Home/Зөвлөгөө/С, Д, Е Витамины ач тус

С, Д, Е Витамины ач тус

С витамин

С витамин нь нохойн хошуу, үхрийн нүд, шар лууван, улаан лооль, байцаа, чинжүү, шош, төмс, манжин, гоньд, нимбэг, жүрж, нарсны шилмүүс, нэрс, лимон, киви, чинжүү зэрэг ургамлын гаралтай бүтээгдэхүүнд ихээр агуулагддаг. С витамин хэрэглэлгүй удвал бие махбодь аминдэмгүйдэж  чийг бам өвчинд нэрвэгдэнэ. С витамин дутагдахад судасны ханын цус нэвтрүүлэх чанар ихсэж, хамраас цус гоожих, буйл хөхөрч хавдах, арьсанд толбо үүсэх, унтамхай болох, ядрах шинж тэмдэг илэрдэг. Нас биед хүрсэн хүн хоногт хоолоор 50-75 мг С витамин авч байх ёстой. Энэ аминдэмийг өдөр бүр зохих хэмжээгээр хүнсэндээ хэрэглэж заншвал өвлийн улиралд ханиаднаас, хаврын улиралд ядаргаанаас өөрийгөө хамгаалж чадна.

Д витамин

Тосонд уусах чанартай витамин Д нь хүний ясны бүтцэд чухал үүрэгтэй. Бие дэх фосфатын тэнцвэрийг барьж, ясыг бэхжүүлж өгдөг. Д витамин нь загасны тос, элэг, өндөгний шар уурганд түлхүү байдаг. Хүний биед нарны гэрэл ач тустай. Гэхдээ наранд биеэ хэт удаан шарж хэвтэнэ гэсэн үг биш. Өдрийн наранд 20-30 минут байхад л хангалттай. Гэхдээ энэ төрлийн витамин ихээр хэрэглэвэл илүүдэл үүсэх сөрөг нөлөөтэй. Витамин Д ихэдвэл цусан дахь кальцийн хэмжээ ихэсч, улмаар шохойжилт үүсэн антросклероз өвчинд өртөх магадлал өндөр байдаг аж. Ийм өвчтэй хүүхдийн өсөлт нь удааширч, ясанд байх давсны хэмжээ багассанаас хөл муруйх, гавлын яс томрох, цээжний хэнхэрцэг буруу хөгжих, гэдэс дүүрэх, сульдах шинж илэрдэг. Сульдаатай хүүхэд янз бүрийн өвчинд өртөмтгий байдаг. Сульдаа өвчнөөс сэргийлэхийн тулд Д витамин агуулсан тусгай бэлдмэл хэрэглэдэг. Нярай хүүхдийг нар салхинд ойр ойрхон гаргаж байхгүй бол Д-н төрлийн аминдэм дутагддаг. Улмаар рахит үүсэж ясны хөгжилд муугаар нөлөөлдөг.

Е витамин

Усанд уусдаг чанар бүхий витамин Е-н үүрэг их. Энэ төрлийн витамин нь ургамлын тос, оливийн тос болон ихэнхи хүнсний  ногоонд их бага хэмжээгээр  агуулагддаг. Витамин Е-нь чөлөөт радикалуудыг саармагжуулж эрт хөгшрөхөөс хамгаална. Биед дутагдвал эсийн бүтэц дэх өөх тосны хэвийн байдал алдагдаж, арьсан дээр толбо гарч, ядрах шинж тэмдэг илэрнэ. Гадны өндөр хөгжилтэй иргэд витамины хэрэглээ болон хүнсний нэмэлт бүтээгдхүүнүүдийг хоол хүнсэндээ өдөр тутмын хэрэглээгээ болгосон байдаг.

Та бүхэнд эрүүл энхийг хүсье!

2016-10-17T22:50:45+00:00 2012 оны 11-р сарын 18|Зөвлөгөө|

Leave A Comment