Сүү сахарын өвчнөөс хамгаалдаг

//Сүү сахарын өвчнөөс хамгаалдаг

Сүү сахарын өвчнөөс хамгаалдаг

milkСүүн бүтээгдэхүүн чихрийн шижингийн хоёрдугаар төрлөөр өвчлөх эрсдэлийг  бууруулдгийг Харвардын их сургуулийн анагаах ухааны тэнхимийн судлаачид тогтоожээ. Сүү, бяслаг, тараг, цөцгий, тос хүний биеийн үйлдвэрлэдэггүй /transpalmitoleic/ хэмээх хүчил агуулдаг нь эрсдэлийг 60 хүртэлхи хувиар бууруулдаг аж.

Бүх амьтанд байдаг энэ хүчил цусан дахь инсулин болон холестериний төвшинг хянаж, инсулиний мэдрэмжит чанарыг бууруулдаг байна. Гэвч судлаачид энэ төрлийн бүтээгдэхүүн илүүдэл жин үүсгэх өөх тос ихээр агуулдаг. Тиймээс өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хэмжээ хязгааргүй хэрэглэж болохгүйг анхааруулж, бага илчлэгтэй сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь дээр гэжээ. Тэд тэнцвэртэй хоолны дэглэм барьж, ямар ч төрлийн хүнсийг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөсөн байна.

Чихрийн шижин 2 төрөлтэй.

Нэг нь нойр булчирхайн хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас цусан дахь чихрийн хэмжээг хянадаг инсулин гэх бодис ялгарахаа больдог байна. Энэ нь голдуу залуу бага насныханд тохиолддог.

Харин хоёр дахь төрөл нь инсулин хэвийн хэмжээгээр ялгардаг ч бие махбодь чихэр хүлээж авахаа больсноос үүддэг аж.

Milk-Wallpapers-13Нийт өвчлөлийн 80-85 хувийг эзэлдэг энэ төрлөөр өнөөдөр дэлхийд 180 сая хүн өвчлөөд байна. Цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа юм. Илүүдэл жинтэй 40 өөс дээш насны хүмүүст  ихэнхдээ илэрдэг  энэ төрөл голчлон хоолны  буруу дэглэм болон хоол хэт сойх, хөдөлгөөн дутагдахаас үүддэг. Өвчтөний хэрэглэсэн чихэрлэг бүтээгдэхүүн  эсэд бүрэн нэвтэрч чадалгүй цусанд хуримтлагдан нүд, бөөр, зүрх, мэдрэлийн эсүүд болон үндсэн артерын судас, судлуудыг гэмтээдэг. Чухам яагаад чихэр хүлээж авдаггүйн учрыг одоог хүртэл шинжлэх ухаан тайлаагүй юм. Сүүлийн судалгаагаар хоёрдугаар төрлийн чихрийн шижингийн үед ногоон цайнаас илүү Энэтхэгийн кокцини ургамлын ханд цусан дахь сахарын илүүдлийг үр дүнтэйгээр бууруулдаг нь тогтоогджээ. Олон наст энэ ургамал эртнээс хэрэглэгдэж байсан ч шинжлэх ухааны үүднээс анх удаа судалгаа хийсэн юм.

Инфо ТВ №247 /2013/

2016-10-17T22:49:13+00:00 2013 оны 11-р сарын 29|Зөвлөгөө|

Leave A Comment