Сүүн хүчлийн зөөлөн бяслаг

//Сүүн хүчлийн зөөлөн бяслаг

Сүүн хүчлийн зөөлөн бяслаг

cheeseeeБяслаг нь уураг сүүний тос, төрөл бүрийн тосны хүчил, фосфолипид, карбосилт нэгдлүүд үл орлогдох аминхүчил, эрдэс бодис, аминдэм агуулсан  хүнс тэжээлийн болон биологийн өндөр ач холбогдолтой сүүн бүтээгдэхүүн юм. Зөөлөн бяслаг нь триптофан, метионан зэрэг үл орлогдох аминхүчил агуулсан хялбар шингэцтэй уураг  кальци бусад эрдэс бодис, А болон В-гийн бүлгийн аминдэмийн гайхамшигтай эх үүсвэр юм. Зөөлөн бяслагийг гол төлөв хонь , ямаа, үнээний сүүгээр хийдэг бөгөөд сүүний казейн уургийг пробиотик бияил биетний хөрөнгө, ээдүүлэгч фермент ашиглан тунадасжуулах замаар үйлдвэрлэдэг. Зөөлөн бяслаг нь биет байдал , өвөрмөц амт үнэрээрээ бусад төрлийн бяслагнаас ялгагдана. Камамер, Лимбург, Ромадур, Тильзит болон бусад сүүнхүчлийн тансаг зөөлөн бяслагаар Франц, Итали, Шинэ Зеланд, Голланд улс, хонины сүүн бяслагаар Балканы хойгийн орнууд алдартай.

Сүүн хүчлийн зөөлөн бяслагны ач тус

  • 100 гр зөөлөн бяслаг 262 ккал илчлэгтэй тул хүнсний үнэт бүтээгдэхүүнд зүй ёсоор багтдаг.
  • Бяслаг нь биеийн дархлааг нэмэгдүүлж, шүд цэвэрлэж гялалзуулах гайхамшигтай нөлөөтэй.
  • Хүүхэд, өсвөр насныханы бие махбодийн нөхөн төлжилт, мэдрэлийн системийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг.
  • Өндөр настай хүмүүсийн ясны сийрэгжилт, үе мөчний үед сайн нөлөөтэй.
  • Кальцийн агууламж өндөртэй тул хүүхдийн өсөлт хөгжилтийг хангах үүднээс жирэмсэн, хөүүл эхчүүдэд тустай.
  • Биеийн хүчний ажил эрхэлдэг хүмүүс болон тамирчдын хүч чадлыг сэргээнэ.
  • Зөөлөн бяслагыг талхны түрхлэг байдлаар эсвэл төрөл бүрийн ногооны салат, хоолонд холихоос гадна дангаар гь шинэлэг байдлаар хэрэглэхэд илүү тохиромжтой.
  • Зөөлөн бяслаг хүн бүрт ашиг тустай ч хоногт 250 гр-с хэтрүүлэн хэрэглэж болохгүй.
  • Зөөлөн бяслагыг 0-6 хэмд, 75-80 хувийн агаарын харьцангуй чийглэгтэй нөхцөлд 10 хоног хадгална.

???????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????Зөөлөн бяслагны 100 гр тутмаас хүний хоногт авах аминдэм, эрдэс бодисын хэрэгцээний хангалтын хувь:

  • А аминдэм 44,4%
  • В2 аминдэм 22,2%
  • В3 аминдэм 24%
  • В6 аминдэм 10 %
  • В9 аминдэм 9,8%
  • В12 аминдэм 20%
  • Н аминдэм 8,4%
  • РР аминдэм 18,1%
  • Кальци 74%
  • Магни 12,5%
  • Натри 146,2%
  • Кали 7,2%
  • Фосфор 51,3%
  • Төмөр 5,6%
  • Цайр 5,6%
  • Зэс 6% тус тус байдаг байна.

2016-10-17T22:48:37+00:00 2014 оны 04-р сарын 12|Зөвлөгөө|

Leave A Comment