Сүмс (соус) яаж хийх вэ?

Home/Зөвлөгөө/Сүмс (соус) яаж хийх вэ?

Сүмс (соус) яаж хийх вэ?

souceМах, шувуу, загас, тэнгис далайн гаралтай хүнс,  төмс, хүнсний ногоо, гурил, будаагаар хийх хоол, ялангуяа  хуурга, жигнэсэн, шарсан  махан хоолыг   төрөл бүрийн сүмстэй  хэрэглэдэг.  Сүмс нь хоолонд сайхан амт, үнэр оруулахаас гадна тэжээлэг чанарыг нь нэмэгдүүлдэг сайн талтай. Сүмс хэрхэн хийх талаар зөвлөгөө өгөхийг олон уншигч, хэрэглэгч хүсэлт болгосон дагуу энэхүү бэсрэг зөвлөмжийг бэлтгэв.  Сүмс нь маш олон нэр төрөл байх бөгөөд энэ удаа эдгээрийг бэлтгэхэд суурь болдог үндсэн сүмсийг гэрийн нөхцөлд  хэрхэн хийх  талаар зөвлөе.

Сүмсэнд зориулсан ясны хүрэн шөл бэлтгэх нь

Орц:

  • Яс 500 гр
  • шар лууван 30 гр
  • булцуут сонгино 30 гр
  • яншуй юм уу цоохор майлз 30 гр
  • давс, амт оруулагч

Хийх арга:

  1. Үхэр хонь эсвэл гахайн ясыг (нуруу, сэрээний яснаас бусад) угааж жижиглээд хайруул буюу төмөр тэвшинд хийж 160-170 градус халаасан шарах шүүгээнд шар лууван, яншуй, сонгиноор амт оруулан 1-1,5 цаг шарна.  Ясыг хэт түлэхгүйн тулд үе үе эргүүлж байх хэрэгтэй.
  2. Шарсан яс, ногоог саванд хийж халуун ус нэмж (1 кг ясанд 2,3-3л ус орохоор бодно) таггүй саванд 2-4 цаг чанана. Чанаж байх үед шөлний нитгэл, хөөсийг хамж авах хэрэгтэй.
  3. Ясыг чанаж дуусахаас 40-50 минутын өмнө тосонд хуурсан шар лууван, яншуй нэмнэ. Яс чанасан шөлөнд махны шүүс нэмж болно.
  4. Дараа нь шөлийг шүүнэ. Бэлэн шөл нь улаавтар туяатай, бор хүрэн өнгөтэй болно. Энэ шөлийг сүмс бэлтгэхэд ашиглана.

souce2Сүмсэнд зориулж ногоог хуурах 

Шар лууван, яншуй цоохор майлз, сармаг, шар манжин, шинэ улаан лооль, булцуут сонгино , томатны нухаш зэргийг сүмсэнд зориулан хуурдаг. Хуурах ногоог гол төлөв дэрс  эсвэл нимгэн хавтгай хэлбэр дүрстэй хэрчдэг.

Гүнзгий хайруул буюу зориуллатын саванд цөцгийн тос хайлуулаад ногоог хийж байнга хутган 15-20 минут хуурна. Ногоог хуурч дуусахаас 5-10 минутын өмнө томатны нухаш нэмдэг.

Сүмсэнд зориулан гурил хуурах нь 

  1. Гурилыг тосгүй хуурах 

Дээд, эсвэл нэгдүгээр зэргийн гурилыг хайруул буюу төмөр тэвшинд тэгшхэн тараан (2-мс-ээс зузаангүй ) хийж үе үе хутгаж 150-160 градуст халаасан шарах шүүгээнд  хуурна. Улаан сүүмсэнд зориулсан гурилыг цайвар шаргал өнгөтэй болтол хуурна.

  1. Гурилыг тосонд хуурах 

Зузаан ёроолтой саванд цөцгийн буюу хайлуулсан тос, эсвэл холимог тос (марганин)  хийж, 40-45 градус халаагаад гурил нэмж үе үе хутган цайвар шаргал өнгөтэй болтол хуурна. Ингэж хуурсан гурилыг тэр даруйд нь шөлөөр шингэлэх шаардлагатай.  Ингэж хуурсан гурилыг гол төлөв улаан сүүмс бэлтгэхэд хэрэглэнэ.

2016-10-17T22:48:38+00:00 2014 оны 04-р сарын 09|Зөвлөгөө|

Leave A Comment