СТЕЙК буюу шарсан мах

//СТЕЙК буюу шарсан мах

СТЕЙК буюу шарсан мах

cteikСтейкийг үхрийн нуруу, гуяны зузаан махтай хэсэг, мөн гуяны хажуу хэсгийн махаар хийдэг.

Хийх арга:

  • Хайруулын тавгаа жигд  маш нимгэн тослоно. Хоолны зориулалттай багсаар тосоо жигд түрхвэл илүү сайн.
  • Ингээд хайруулын тавгаа гар дээр тавьж  тосноос утаа суунаглатал  маш сайн халаана. Тосыг ингэж халаахгүй тохиолдолд махнаас шүүс ялгарч хайрагдас муу тогтох  бөгөөд үүнээс болж мах шүүслэг чанараа алдаж хатуурдаг.
  • Тосоо халаах завсар 2,5 см орчим зузаантай, ширхэгийг нь хөндлөн хувилж зүссэн  махан дээрээ давс, нунтаг хар повоор цацаж амт тохируулна.
  • Ингээд тос сайн халсан эсэхийг шалгана. Үүний тулд хайруулын тавгандаа багахан  ус дусаахад тэр даруйдаа ууршиж алга болох ёстой.
  • Цөцгийн тосыг хэсэглэн  зүсэж хайруулын тавганд  хиймэгцээ бэлтгэсэн махаа багтахаар нь өрж тавина. Өөрөөр хэлбэл тос, мах хоёрыг нэгэн зэрэг хийнэ гэсэн үг. Эс тэгвэл цөцгийн тос хайлж түлэгдэх аюултай.
  • Цөцгийн тосыг ургамлын тосоор орлуулж болно.
  • Ингээд нэг талаас нь 3 минут орчим шараад хавчаараар махыг  эргүүлнэ. Тос багассан тохиолдолд  нэмж хийж болно.


Дахин  3 минут шарсны дараа эргүүлж галаа багасгаж дунд зэрэг халаалт дээр тавьж махныхаа  тал бүрийг нь 5-10 мин шарна. Энэ нь well done буюу гүйцэд шарж болгосон  стэйкний хувьд шаардагдах хугацаа  юм. Харин голдоо шүүрхий (цустай стейк буюу англи нэрээр blue steak, шүүрхийдүү /rare/) стейк хийх бол цельсийн 38-48 хэмийн, дунд зэрэг /medium rare, medium well/ бол 52-63 хэм, дээр дурдсан гүйцэд болгосон /well done/ бол 74-өөс дээш хэмд шарж болгодог. Хэт халаасан тостой гадаргуу дээр шарах буюу хугацааг хэтрүүлбэл мах хатуурч шүүсгүй болно.

Мах шарж байх  хооронд өөр нэг хайруулын тавганд цэвэрлэж хэрчсэн сонгиноо хийж хуурч шаргал хүрэн хайрагдас тогттол шараад  махан  дээрээ  хийнэ. Эсвэл сонгиноо  тусад нь биш махан дээрээ хийж цуг болгож болно..

oktyabri.niitlelch.mn

 

2016-10-17T22:47:08+00:00 2015 оны 07-р сарын 21|Зөвлөгөө|

Leave A Comment