Сонгины тухай

/Сонгины тухай
Сонгины тухай 2018-10-18T13:49:38+00:00

Сонгино нь найрлагадаа А, В, С, Д, В1, В6, РР амин дэм агуулдаг. Мөн кали, фосфор, хүхэр, кальци, магни, төмөр мэтийн эрдэс бодисоор элбэг. Эфирийн тостой учир өвчин үүсгэгч нянгуудыг устгадаг. Сонгино нь хоолны дуршил сайжруулж, ходоодны шүүс ялгаруулалтыг ихэсгэж хоол боловсруулах эрхтэнд сайнаар нөлөөлдөг. Халдвараас урьдчилан сэргийлнэ. Ханиад их дэлгэрсэн үед сонгино, сармисыг ихээр хэрэглэхэд нян устана. Ардын эмчилгээнд сонгиныг эрэгтэйчүүдийн чалх суларсан үед хэрэглэдэг байжээ.

Сонгиныг тогтмол хэрэглэхэд цусны даралтыг зохицуулж, биеийн тэнхээ сайжирч, нян эсэргүүцэх чадвар эрс дээшилдэг байна. Чих шуугих үед сонгиныг таллан хувааж чихний ар хэсэгт үрнэ. Гар хөлөнд өргөс ороход тэр хэсгийг бас үрнэ.

Мөгөөрсөн хоолойн багтраа, харшил, хуурай ханиалга, хоолой ирвэгнэх, вирусээр үүсгэгдсэн ханиадны үед дан сонгины шөл, уусмал бэлтгэн цаг тутамд бага багаар балгаж ууна.

Бөөрөнхий сонгино селен харьцангуй ихээр агуулдаг. Үл исэлдүүлэгч энэ бодис нь эд эсийн солилцоог идэвхжүүлэн, хөгшрөлтөөс хамгаалж, хавдраас сэргийлдэг. Кальци агуулдаг тул сонгино тогтмол идэх нь яс сийрэгжихээс хамгаалж, ясны бат бөх байдлыг хангана.

Залуу сайхан харагдахад тань туслах сонгины маск “Залуу насны үндэс”

1. Цинкийн өндөр агууламжтай учраас арьсны залуу төрхийг сэргээх, уян хатан чанарыг хангана. Сонгинотой маск нь үрчлээ багасгаж, арьсны өнгийг цайруулдаг байна.

2. Сонгиныг үрж жижиглээд зөгийн балтай хольж зуурмаг бэлдэнэ. Нүүрэндээ ургамлын тос түрхэнэ, оливын тос бол бүр ч их үр дүнтэй. Тостой арьсан дээрээ зөгийн бал, сонгинотой зуурмагаа түрхэнэ. Эхний давхарга хатангуут дараагийн давхаргыг түрхэнэ. Ойролцоогоор 30 минут зарцуулах болов уу. Дараа нь нүүрээ бүлээн усаар угааж тараг түрхэнэ. Тараг нь сонгины эвгүй үнэрийг дарж, арьсыг тайвшруулах үйлчилгээ үзүүлнэ.

3. Уг маскыг 2 өдрийн завсарлагатай хийнэ. 10 удаагийн маскыг нэг курс гэж тооцно. Сонгины хүчиллэг чанар нь арьсанд эерэг нөлөө үзүүлдэг: арьсны өнгө сэргэнэ, үрчлээ багасна, жижиг өө сэвүүд буюу пигментийн толбо, сэвх зэрэг арилна. Нүүрний хэлбэр дүрс ч гэсэн тод томруун харагдана. Маскыг зөвхөн нүүрэндээ бус биеийн асуудалтай хэсгүүдэд ч бас тавих боломжтой.

  Эх сурвалж: News.mn, Xopom.com