Сонгинотой антрекот

Home/Зөвлөгөө/Сонгинотой антрекот

Сонгинотой антрекот

IMG_3017Орц: 2 хүн

o   Үхрийн мах  300гр

o   Сонгино 60гр

o   Өөхөн тос  40гр

o   Гурил  20 гр

o   Шарах ургамлын тос

o   Давс

o   Перец

Хийх арга:

  1. Үхрийн махыг 15-20 мм хэмжээтэй байхаар порцлон хэрчээд хөнгөхөн давтаж давс, перец цацаж амтлаад 170 хэм хүртэл халаасан тосонд шарна.
  2. Сонгиныг хальсалж цэвэрлээд цагираг хэлбэртэй хэрчиж хуурай гуриланд өнхөрүүлээд халаасан их хэмжээний тосонд шарна.
  3. Мах шарсаны дараа хайруулын тавганд ялгарч үлдсэн махны шүүсний тосыг нь хамж хаяад үлдсэн шүүсэн дээр нь бага зэрэг ус нэмж буцалгаад хөргөж шүүнэ.
  4. Шарсан мах буюу антрекотыг таваглаад дээгүүр нь махны шөлийг асгаж өгөөд хажууд нь шарсан сонгино тавьж, мөн хачир болгож тусад нь шарсан төмс эсвэл дарсан  ногоо дагуулж өгч болно.

 

2016-10-17T22:48:14+00:00 2014 оны 09-р сарын 23|Зөвлөгөө|

Leave A Comment