Солянка

//Солянка

Солянка

zurag32Орц: 4 хүн

  • 450 гр үхрийн мах /нимгэн хэрчсэн/
  • 2 жижиг зайдас
  • 250 гр гахайн мах эсвэл хиам /нимгэн хэрчсэн/
  • 2 лууван /дөрвөлжилж хэрчсэн/
  • 1 сонгино /жижиглэж хэрчсэн/
  • 1 цагаан лууван / дөрвөлжилж хэрчсэн /
  • 1 даршилсан өргөс хэмх
  • 1 х/х улаан лоолийн соус
  • 1 лааз нухашласан улаан лооль
  • 1 л ус
  • 5 мөөг /хэрчсэн/
  • 1 х/х гурил,
  • 11ш хар чидун жимс /хэрчсэн/
  • Давс, перец
  • 4 х/х цөцгий
  • 2 хэрчим нимбэг

Хийх арга:

  1. Хоолны саваа тосолно. Сонгиноо цагариг хэлбэрээр нимгэн хэрчээд 3-4 минут орчим шарна. Даршилсан өргөст хэмхээ урт нарийхан хэрчээд, сонгино дээрээ нэмнэ. Дээр нь улаан лоолийн соусаа хийгээд 3-4 минут хутгаж шарна.
  2. Дээр нь махан бүтээгдэхүүнүүдээ хийж шараад, ус, улаан лоолийн нухшаа хийж удаан чанагчинд нэг цаг орчим буцалгана. /Жирийн саванд 20-30 минут орчим буцалгахад болно./
  3. Гаргахаасаа 5-10 минутын өмнө мөөг, олив буюу чидун жимсээ хийгээд гурил хийж өтгөрүүлнэ. Давс, перецээр амтална. Таваглаад дээр нь цөцгий дусааж, хэрчим нимбэг тавиарай.

 

2016-10-17T22:46:39+00:00 2016 оны 03-р сарын 02|Зөвлөгөө|

Leave A Comment