“Солонго” салат

Home/Зөвлөгөө/“Солонго” салат

“Солонго” салат

8Орц : (4-6 порц)

  • Сонгино 1 ш
  • Улаан амтат чинжүү 2 ш, шар 1 ш
  • Салатны навч 1 багц
  • Усан үзмийн уксус 3 х/х
  • Эрдэнэ шиш 1 лааз
  • Улаан шош 1 лааз
  • Шар буурцагийн сүмс 5 х/ х
  • Ургамлын тос 2 х/х

Хийх арга :

  1. Сонгиныг жижиг дөрвөлжилж хэрчинэ. Уксус, шар буурцагийн сүмсийг нийлүүлж хутгаад дээр нь сонгиноо нэмж хутгана. Чинжүүг угаагаад үртэй голыг нь салгаж цэвэрлээд, урт нарийхан хэрчиж сонгино дээр нэмж хутгана.
  2. Эрдэнэ шишний усыг нь шүүж асгаад чинжүү, сонгино дээр нэмж хутгана. Шошийг лаазнаас нь гаргаж шүүгээд, хүйтэн усаар зайлж угаагаад усыг нь сайтар шүүсний дараа ногоон дээр нэмнэ.
  3. Салатны навчийг угааж хатаагаад, гараар тасдаж жижиглэнэ. Салатны бүх орцыг нийлүүлээд, сайтар хольж хутгана. Салат дээр ургамлын тос нэмж хутгана.

 

 

 

 

2016-10-17T22:47:54+00:00 2014 оны 12-р сарын 24|Зөвлөгөө|

Leave A Comment