Солонгос үндэстний хоол

Home/Зөвлөгөө/Солонгос үндэстний хоол

Солонгос үндэстний хоол

korean foodСолонгосчууд өдөрт хэд хэдэн удаа “Хоолоо идсэн үү?” гэж асуудаг. Энэ бол эрт түүхэндээ Солонгосчууд өлсгөлөнд автаж байснаас улбаатай юм. Харин орчин цагт энэ заншлыг үнэхээр хоолоо идсэн эсэхийг лавлаж буй гэхээс илүүтэй эрүүл саруул байгаа эсэхийг асууж мэнд мэдэж байгаа гэж ойлгох хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл “Сайн байна уу” хэмээн мэнд асуусан утгаар ойлгож, “Тийм, идсэн. Та хоолоо идсэн үү” гэж хариулж байгаарай.

Солонгост хамгийн их хэрэглэдэг хоол амтлагчид улаан чинжүүний жан, цуу, шар буурцагны жан орно. Ямар амтлагчаар амталсныг нь мэдэж байвал хоолоо сонгоход тань илүү дөхөм болно.

Тухайлбал:

  • Кочүжан буюу улаан чинжүүний жан нь нунтагласан улаан чинжүүгээр хийдэг солонгосын өвөрмөц хоол амтлагч бөгөөд маш халуун чанартай.
  • Твэнжан буюу шар буурцагны жан нь шар буурцгийг исгэж хийдэг бөгөөд ихэвчлэн шөлтэй хоолонд хэрэглэдэг.
  • Канжан буюу цуу нь бас шар буурцгаар хийдэг бөгөөд хоолонд шорвог амт оруулдаг байна.

Солонгосчууд хоолоо сүдгараг буюу халбага, жодгараг буюу савхаар ихэвчлэн иддэг. Энэ хоёрыг хамтад нь сүжо хэмээн нэрлэнэ. Солонгосчууд олон төрлийн хачирыг ширээнийхээ голд тавьж савхдаж иддэг зуршилтай. Хачирыг савхаар хутгалгүй бас алдалгүй савхдаж авах хэрэгтэй. Хачирыг хутгавал ёс жаяг мэдэхгүй хүнд тооцдог юм.

Шөлтэй хоолонд хамгийн өргөн хэрэглэж заншсан зүйл нь “дүфү”. Дүфүг шар буурцгийг нухаж, хатууруулж хийдэг юм. Дүфү нь уургаар нэн баялаг.

Мөн  Солонгосын хамгийн алдартай өргөн дэлгэр хэрэглэдэг хүнс  бол Кимчи бөгөөд давсалсан байцаан дээр олон төрлийн амтлагч хийж, холиод сэрүүн газарт дардаг. Нунтагласан улаан чинжүү, сармис, цагаан гаа, ногоон сонгино болон сам хорхой, жижиг загас, зэргийг даршлахдаа холино. Хийсэн улирал болон орцоосоо шалтгаалж олон төрөл байдаг. Кимчижигэ, кимчи буггымба, кимчжон, кимчи мандү, дүфү кимчи зэрэг кимчитэй олон нэр төрлийн хоол бий.

www.lamongols.com

2016-10-17T22:49:55+00:00 2013 оны 05-р сарын 30|Зөвлөгөө|

Leave A Comment