Солонгос үндэстний хоол Галби Жим хийж сурцгаая!

//Солонгос үндэстний хоол Галби Жим хийж сурцгаая!

Солонгос үндэстний хоол Галби Жим хийж сурцгаая!

Галби Жим хийх жор

ОРЦ:
Үхрийн хавирга 500-600 гр
Ус 4 цайны аяга
Сонгино 2-3 ширхэг
Сармис 3-4 хумс
Ногоон сонгино 50-60 гр
Алимны цуу 1/4 цайны аяга
Элсэн чихэр 3 хоолны халбага
Гүнжидийн үр 2 хоолны халбага
Нунтаг сармис цайны халбага
Лууван 2 ширхэг
Цагаан лууван 2 ширхэг
Төмс 3 ширхэг
Улаан чавга 50-60 гр
Сой соус 1/2 цайны аяга
Зөгийн бал 2 хоолны халбага
Хар перц 1/2 цайны халбага
Хар мөөг 40-50 гр

ХИЙХ АРГА:
1.Өөх багатай /Өөхгүй байж болно/ үхрийн хавиргыг жижиглэн бэлтгэнэ. Ингээд хүйтэн усанд дор хаяж 30 минут сойно. Ингэснээр чанах үед махны илүүдэл цус, нөж ялгарах нь бага байдаг. Ингээд махыг хүйтэн уснаас сайтар шүүж гаргана.
2.Ингээд махыг тогоонд хийж дээрээс нь 4 цайны аяга ус хийгээд хальсалсан сонгино, сармисыг бүхлээр нь мөн ногоон сонгино, цагаан гааг хийнэ. Ингээд таглаж тавиад зөөлөн гал дээр буцалгана.
3.Буцлах явцад шөлөн дээр хөвж гарч ирсэн өөх тос, шүүрсэн тосыг шүүж ялгаж аваарай. Ингээд галын хэмийг багасгаж 30 минут зөөлөн буцалгасны дараа хавиргыг шүүж аваарай.
4.Ингээд бусад ногоог ч мөн адил шүүж аваад шөлийг сэрүүн газар тавьж хөргөөрэй.
5.Хавиргыг амтлахын тулд тогоонд 1/2 цайны аяга сой соус, 3 хоолны халбага элсэн чихэр, 2 хоолны халбага зөгийн бал, 1/4 цайны аяга алимны цуу /будааны цуу байж болно/, 2 хоолны халбага гүнжидийн тос, 1/2 үрж жижиглэсэн сонгино, 1 хоолны халбага үрж жижиглэсэн эсвэл нунтаг сармис, 1/2 цайны халбага хар перц, 1 цайны халбага нунтаг цагаан гаа эсвэл цэвэр алим/жүржийн шүүсийг хийгээд дээрээс нь чанасан хавиргаа хийж сайтар хутгаж холино. Ингээд түр амраагаарай.
6.Энэ хооройнд лууван, цагаан лууван, төмс, мөөг, улаан чавга зэргийг угааж хальслаж бэлтгээрэй. Ногоог том томоор хэрчих хэрэгтэй. Учир нь жижиг хэрчвэл чанах явцад нялцгайрч үйрч алга болох талтай.
7.Ингээд амталсан хавирган дээрээ бэлтгэсэн ногоонуудаа хийж 2-2,5 цайны аяга хавирганы шөл хийж таглаад буцалгана. Буцалсны дараа галын хэмийг багасгаж зөөлөн гал дээр үе үе хутган 30 минут орчим буцалгана.
8.Ингээд амсаж үзээд шаардлагатай амтлагчаар нэмж амтлаж болно.
9.Ингээд зөөлөн гал дээр шөлийг дахин 25-30 минут буцалгах ба шөл ширгэж сүмс болон өтгөрч үхрийн мах зөөлөртөл нь зөөлөн гал дээр буцалгана. Ингээд хэрчсэн ногоог сонгино, гүнжидийн үрийг цацаж холиод галаас гаргаарай.
10.Амтат галби жим бэлэн боллоо.

2019-06-22T13:44:09+08:002019 оны 06-р сарын 22|Зөвлөгөө|

Leave A Comment