Солонгос хоол, гал тогоо

//Солонгос хоол, гал тогоо

Солонгос хоол, гал тогоо

koreaСолонгосчуудын хувьд  махны зүйлээс гахай, шувуу, загасыг голчлох боловч үхрийн махыг улайсгасан цог, халаасан гадаргуу дээр шарж идэх дуртай байдгаараа Япончуудаас зарим талаар ялгаатай. Тэд Хятад, Япончуудын адил  хоолондоо хурц ааг амттан, халуун ногоог түлхүү хэрэглэнэ.  Мах, хүнсний ногоогоор хоол бэлтгэхдээ  сармисаар амт тохируулж ихэвчлэн жигнэж болгох аргыг хэрэглэнэ. Солонгосчууд тавагласан зүйлийг хутгаар хэрчихийг цээрлэдэг тул хэрчилтийн хэлбэр, хэмжээ нь  гол төлөв жижиг байдаг. Ургамлын болон гахайн тосыг голлон хэрэглэнэ.

Загасны хэрчим түүхий махан дээр цуу хийж, дээрээс нь повоор, давс, сармис, жижиглэсэн цагаан ба шар лууван нэмээд 20 минут байлгахад бэлэн болдог “Хе” гэдэг хоол, түүнчлэн “Куксу” гэж нэрлэдэг хэрчиж болгосон гурилан хачир нь солонгосчуудын дуртай хоолны төрөл мөн. Солонгосчуудын хоолонд цагаан талх, дарсан өргөст хэмх, улаан лооль, давсалсан ногоо, ургамлын тос, сонгино, повоороор  амт тохируулж найруулсан ногоотой хоол чухал байр суурь эзэлдэг.

Хоолоо даруулж шар айраг, хөргөөсөн ус ууна. Тэд кимчи гэж нэрлэдэг хурц амттай байцаагаар хийсэн хоолыг   тогтмол хэрэглэдэг. Цагаан будаа, буурцгийн зүйл нь солонгосчуудын хувьд өдөр тутмын хоолны төрөл юм. Хоолны дараа цай ууна. Солонгосчууд сүү, сүүн бүтээгдэхүүн, түүхийгээр нь утсан хиам, хар талх, кофе, какао, рашаан усанд төдийлөн дуртай биш.

Солонгосын зочлох ёсоор хоол бүрийг тус тусад нь таваглаж өгдөг. Түүнчлэн аягалсан  будаа, шөл, бусад хоолыг амандаа ойрхон барьж идэх нь солонгосчуудын зан заншилд нийцэхгүй гэж үздэг байна.  Аягатай хоолоо ширээн дээрээс нь буюу бага зэрэг өргөж шөлнөөс бусдыг савхдан, харин шөлийг богино шаазан халбагаар хутгаж  иднэ. Солонгос тогооч нар төрөл бүрийн нарийн боов, жимстэй бялуу зэргийг маш сайхан хийдэг.  Харин өмнөдийнхний хувьд хот газрын хүмүүс барууны, ялангуяа Америк маягийн хоол хүнсийг хэрэглэх нь түгээмэл болж байна.

Дашрамд тэмдэглэхэд Монголын Их эзэнт гүрний үед  Монголчуудаас  уламжлан авч үлдсэн олон хоолыг Солонгосчууд өөрсдийн онцлогт тохируулан баяжуулж амтархан зооглодог  ажээ.

oktyabri.niitlelch.mn/

2016-10-17T22:47:13+00:00 2015 оны 06-р сарын 10|Зөвлөгөө|

Leave A Comment