Солонгос хоолны тухай товчхон

Home/Зөвлөгөө/Солонгос хоолны тухай товчхон

Солонгос хоолны тухай товчхон

kimchijige

Шөл холимог шөл

  • Хатаасан загасны шөлийг Бүгогүг хэмээн нэрлэдэг. Энэ шөлийг бэлтгэхдээ далайн хатаасан загасыг чанаж, шөл гаргана. Архи ууж шартсаны дараа энэ шөлийг уухад шар амархан тайлагддаг гэдэг.
  • Буурцагны соёогоор хийсэн шөл. Энэ шөлийг солонгосчууд Куннамүлгүг хэмээн нэрлэх бөгөөд урт соёолсон буурцгаар хийдэг юм.
  • Шар буурцагны жантай шөл. Твэнжангүг нь усанд шар буурцагны жан бас төрөл бүрийн ногоо хольж хийсэн шөл юм.
  • Далайн байцааны шөлийг Миёгүг гэж нэрлэдэг юм. Далайн ургамлын нэг төрөл болох далайн байцаагаар хийсэн шөл.
  • Монголчуудын хувьд үхрийн махыг удаан чанаж болгосон Соллонтан шөл илүүтэй таалагддаг. Мөн үхрийн хавирга чанаж болгосон калбитан хэмээх шөл бас дажгүй амттай.
  • Кимчижигэ нь кимчи нь гахайн махь зэргийг чанаж хийсэн өтгөн хар шөл. Гахайн махны оронд лаазалсан туна загас, далайн амьтан, дүфү зэргийг хийж болно.
  • Тагтуритан хэмээх шөлийг тахианы мах, ногоог халуун амтлагч жантай хамт хийж чанаж болгодог.

Махтай хоолны тухай товч

  • Kalbi1Пүлгуги. Энэ нь үхрийн махыг нимгэн хэрчиж амтлагчид дарж байгаад шарж иддэг хоол. Бага зэрэг чихэрлэг хэр нь сайхан амттай хоол.
  • Калби нь үхрийн юм уу гахайн хавиргыг амтлан шардаг.
  • Самгёбсал нь гахайн хавирганы махыг шарж олон төрлийн ногоонд боож иддэг хоол юм.
  • Тагкалби нь тахианы жижиглэсэн махыг ногоотой хуурч, бага зэрэг халуун ногоогоор амталсан байдаг.
  • Чэюг буггым нь гахайн махыг ногоотой хуурч бэлтгэсэн хоол юм.

Солонгосчуудын хувьд хамгийн их иддэг мах нь гахайн мах. Үүний дараа тахиа, үхрийн мах орно. Ердийн хоолны газруудад гахайн мах болон гахайн махыг боловсруулан хийсэн бүтээгдэхүүн хэрэглэх нь олонтой. Харин солонгосчууд бидний идэж заншсан хиамыг бараг иддэггүй юм. Солонгост үхрийн мах их үнэтэй учир идэх боломж тун цөөн байдаг. Гэхдээ үхрийн махны орц багатай олон нэр төрлийн хоол бий. Үхрийн махыг гол төлөв шөлтэй хоолонд түлхүү хэрэглэдэг.

2016-10-17T22:49:52+00:00 2013 оны 05-р сарын 31|Зөвлөгөө|

Leave A Comment