Солонгос хоолны панчан

//Солонгос хоолны панчан

Солонгос хоолны панчан

zurag21Солонгос үндэстний хоол нь олон төрлийн хачир буву панчантай байдаг. Панчанд хэрэглэдэг халгай маягийн ногоон ургамлыг халуун усанд шалзлаад дараа нь хүйтэн усанд сойно. Ногоон өнгийн ургамлыг өнгийг нь хадгалахын тулд хүйтэн усанд сойдог. Сойсон ногоогоо 5 см урттай хэрчинэ. Улаан шар чинжүү нарийн хэрчиж холиод гүндийн үр, гүнжидийн тос, давс мөөг амтлагчаар амтлана.

Дуфугээ бяцалж холиод сармис, ногоон сонгино, улаан халуун чинжүү жижиглэн хэрчээд дээр нь хийж холино.

Хулуугаа нимгэн саран хэрчээд зөөлөртөл нь халуун усанд шалзална. Чимэглэх зорилгоор жаахан улаан шар чинжүү адил хэлбэртэйгээр хэрчинэ. Давс, мөөг амтлагч, гүнжидийн үр, гүнжидийн тосоор амтлана.

Цэвэрлэсэн дуягаа буурцагны соёолж\ халуун усанд шалзална. Давс, мөөг амтлагч, гүнжидийн тос, миксердсэн гүнжидийн үрээр амтлаад ногоон сонгино, улаан шар чинжүү жижиг хэрчээд холино.

Хашаа уртын тагууд нь хуваагаад зөөлөртөл нь жигнэнэ. Зөөлөрсөн хашаа гараараа цуулж жижиглэнэ. Жижиглэсэн ногоон сонгино дээрээ соя соус хийгээд гүнжидийн үр, гүнжидийн тос, сахарын уусмал, мөөг амтлагчаар амтлаад хаш дээрээ хийнэ. Улаан шар чинжүү нарийн хэрчиж чимэглэнэ.

2016-10-05T10:19:06+00:00 2016 оны 10-р сарын 05|Зөвлөгөө|

Leave A Comment