Солонгос тактуритан

Home/Зөвлөгөө/Солонгос тактуритан

Солонгос тактуритан

zurag10Орц :

  • Тахиа 1 ш
  • Төмс 3 ш
  • Лууван 1 том
  • Бөөрөнхий сонгино 1 ш
  • Ногоон сонгино 1 ш
  • Сармис 2 хумс /бяцална/
  • Элсэн чихэр 3 ц/х
  • Хар перец бага зэрэг
  • Ус 1 л
  • Давс бага зэрэг
  • Гучүжан 3 ц/х
  • Гучүгару 1-2 ц/х

Хийх арга:

  1. Тахианы махаа хүйтэн усанд сайтар угаан усандаа хийж 15-20 минут чанана. Төмсөө 1-ийг нь 4 юм уу 8 хувааж хэрчих ба лууванг төмстэй адил хэмжээтэй хэрчиж буцалж буй шөлөндөө хийж буцалгана.
  2. 5 минут орчимын дараа бөөрөнхий сонгино, ногоон сонгино, гучүжан, гучүгару, бяцалсан сармис, элсэн чихэр, хар перец мөн маш бага зэргийн давс хийж сайтар хутгаад буцалгана.
  3. Төмс, лууван болох хооронд шөл өтгөрч бага хэмжээтэй болсон байх ёстой. Хэрвээ шингэн шөлөнд дуртай бол усыг бага зэрэг нэмж болох ба давсыг мөн бага зэрэг нэмж амтыг тохируулахаа мартуузай.
2016-10-17T22:46:32+00:00 2016 оны 05-р сарын 09|Зөвлөгөө|

Leave A Comment