Солонгос маягаар дарсан байцаа

//Солонгос маягаар дарсан байцаа

Солонгос маягаар дарсан байцаа

Орц:

  • Бөөрөнхий байцаа 1 ш
  • Лууван 1 ш
  • Ургамлын тос 100 гр
  • 9 %-н уксус 2 х/х
  • Давс 1 ц/х
  • Элсэн чихэр 2 ц/х
  • Кориандр 1 ц/х
  • Халуун улаан чинжүү ½ ц/х
  • Анхилуун перец ½ ц/х
  • Тмин ½ ц/х
  • Сармис 3 хумс

Хийх арга:

  1. Байцааны гадна навчин хэсэг болон ишийг хэрчиж цэвэрлээд, том томоор хэрчиж, том саванд хийгээд дээр нь хүнд зүйлээр даруулан тавьж шүүсийг нь ялгартал нь байлгана.
  2. Лууванг хальсалж цэвэрлээд урт нарийхан, сармисыг хальслаад үрүүлд үрж бэлтгээд луувантай нийлүүлж саванд хийгээд хольж хутгана.
  3. Амтлагч бэлтгэхдээ: хайруулын тавганд ургамлын тос хийж халаагаад гал дээрээс гаргаж амтлагчнуудаа хийж хутгаад уг амтлагчаа лууван дээр нэмж хутгана. Байцаан дээр лууван, уксус нэмж сайтар хольж хутгаад, дээр нь таваг тавиад хүнд зүйлээр даруулан тавина. Дулаан газарт 10-12 цаг байлгаад байцааны дармал бэлэн болно.

 

2015-10-24T10:46:41+00:00 2015 оны 10-р сарын 24|Зөвлөгөө|

Leave A Comment