Сникерс хийж хүүхдүүддээ өгөөрэй

Home/Зөвлөгөө/Сникерс хийж хүүхдүүддээ өгөөрэй

Сникерс хийж хүүхдүүддээ өгөөрэй

2qrХүүхдүүд чинь сникерст дуртай л биз дээ? Хүүхэд гэлтгүй бид ч дуртай. Гэхдээ консервант ихтэй, бидний хэлж мэдэхгүй химийн бодисуудтай бэлэн сникерсийг байнга идэх нь тийм ч сайн зүйл биш. Оронд нь гэртээ дэлгүүрийнхээс дутахааргүй сникерс бэлдвэл ямар вэ?

Суурь:

  • 1 1/4 аяга сүүтэй шоколадны чипс (chocolate chips)
  • 1/4 аяга самрын тос

Шарах шүүгээний тэвшээ тосолж тавина. Дээрх хоёр орцоо усан банн юм уу богино долгионы зууханд хайлуулаад тэвшин дээрээ юүлж, жигд тараана. Хатууртал нь сайтар хөргөнө.

Эхний давхарга:

  • 1/4 аяга цөцгийн тос
  • 1 аяга сахарын нунтаг
  • 1/4 аяга молоко
  • 1 1/2 аяга хөөсөн чихэр (marshmallow)
  • 1 цайны халбага эрдэнэшишийн сироп
  • 1/4 аяга самрын тос
  • 1 1/2 аяга давсалсан газрын самар (хэрчсэн)
  • 1 цайны халбага ваниллийн охь

Хийх арга:

  1. Хөөсөн чихрээ хайруулын тавганд хайлуулж байгаад дээр нь эрдэнэшишийн сиропоо хольж бэлдэнэ. Өөр саванд цөцгийн тосоо зэрэг хайлуулаад дээр нь элсэн чихэр, молоко хоёроо нэмээд буцалтал нь хутга.
  2. Гал дээр 5 минут байлгасныхаа дараа хайлсан хөөсөн чихэр, самрын тос, ваниллийн охио хийгээд зөөлөртөл нь хутгана. Галаа багасгаж, дотор нь давсалсан самраа нэмээд зуурмагийг шарах шүүгээний тэвшин дэх шоколадан суурин дээрээ асгаж жигд тараана. Бүрэн хөргөөрэй.

Карамель давхарга:

  • 400 гр шингэн карамель (олдохгүй бол ирисийг сүүтэй цуг хайлуулж ч болно)
  • 1/4 аяга өтгөрүүлсэн крем (whipping)

Хийх арга:

  1. Дээрх хоёр орцыг саванд хийгээд бага гал дээр сайтар хутгангаа 10-аад минут зөөлөртөл нь байлгана.
  2. Хоёр давхар суурин дээгүүрээ жигд асгаж мөн адил бүрэн хатаана.

Дээд талын шоколадан давхарга:

  • 1 1/4 аяга шоколадны чипс (chocolate chips)
  • 1/4 аяга самрын тос

Хийх арга:

  1. Богино долгионы зууханд юм уу гал дээр дээрх хоёр орцыг хамтад  нь хутгаж хайлуулаад өмнөх давхаргууд дээрээ жигд тараана. Бүрэн хөргөнө.
  2. Ингээд бэлдсэн сникерсээ 1 цагийн турш хөргөгчинд байлгаад хүссээнээрээ зүсэж олгоно.

 

2016-10-17T22:46:59+00:00 2015 оны 10-р сарын 17|Зөвлөгөө|

Leave A Comment