Сибирийн хушны самар – Pinus sivirical

Home/Зөвлөгөө/Сибирийн хушны самар – Pinus sivirical

Сибирийн хушны самар – Pinus sivirical

Pinus_sibiricaХуш мод 500 орчим жил насалж 50 орчим настайгаасаа эхлэн 300 орчим жил самар үрээ өгдөг. Хэнтий, Хангай, Хөвсгөл орчмын уулсаар ойн дээд бүс, тагаар өвслөг ургамал багатай хөвдлөг хучаастай хөрсөнд ихэвчлэн ургадаг.

Сибирь, Монголд ургадаг жижигхэн боргоцой самар нь аминдэм болон эрдэс бодисоор бусдаас арав дахин их, 10 гр самар нь микроэлемент болон амин хүчлийн өдрийн хэрэгцээг хангадаг бөгөөд аминдэм А. В1. В2. В6. Д. В12. С ислэг агуулсан байдаг.

Самарын уурагт триптофан, лизин, изолейцин, валин, лизин, метионин, гистидин, пролин, серин, глицин, треонин, аланин, глутамины хүчил, аспарагины хүчил, фенилаланин, цистин, аргинин, тирозип зэрэг 19 амин хүчил агуулагдана. Эдгээрийн 70% нь бие махбодид үл орлогдох, хэсэгчлэн орлогдох амин хүчил тул чанар сайтай уургийн тоонд багтана.

Хушны самарт өөх, тос цардуул, уураг ислэг олон төрлийн хүчил агуулагдана. Самарын тосонд аминдэм Е болон ханаагүй тосны хүчил агуулагдана. Самар өөх-тос, уураг ихтэй учир илчлэг чанар сайтайд тооцогдоно. Дунджаар өөх-тос 45-60%, уураг 15-27%, ус 7-8%, эрдэс бодис 2-3%, А. В. С аминдэм элбэг байна.

Түүхийгээр нь буюу хуурч хүнсэнд шууд хэрэглэхээс гадна төрөл бүрийн хүнсний зүйлд нэмэлт баяжуулагч болон тос гарган авч болно. 

2016-10-17T22:50:10+00:00 2013 оны 04-р сарын 06|Зөвлөгөө|

Leave A Comment