Севиче буюу түүхий загасны зууш
- 100 мл Лайм шүүс
- 2 хумс Сармис/няцалсан/
- 30 г Яншуй
- 1 ш Улаан сонгино
- 10 г Хар перец
- 20 г Далайн давс
- 150 г Тилапиа загас
- 1 ш Халуун улаан чинжүү
- 80 г Эрдэнэ шиш
- 1 ш Нимбэг
-
Загасны махыг шоо дөрвөлжин хэрчиж сармис, давс, хар перец, лайм шүүс, халуун чинжүүг хольж амт тохируулан 5-10 минут хөргөгчинд хийнэ.
-
Угааж ариутгасан шилэн аяганд эхлээд эрдэнэ шишээ хийж амталсан махаа хийн яншуй нимбэгээр чимэглэн бэлэн болно.
Leave A Comment