Сахар орлуулагч ашигтай юу?

Home/Зөвлөгөө/Сахар орлуулагч ашигтай юу?

Сахар орлуулагч ашигтай юу?

sugar_Үнэхээр ашигтай юу?

Яг тийм биш……..

Стевия:

Бага илчлэгтэй, амттай, үнэ өртөг их биш. Ямар ч муу талгүй, үнэхээрийн ашигтай. Цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлдэггүй, тиймээс чихрийн шижинтэй өвчтөнд тохирно. Бас дархлааг сайжруулахад тус дэм үзүүлж, шимигчийг устгаж, даралтыг хэвийн болгож нийт бие махбодид залуужуулагч нөлөө үзүүлдэг. Хоногийн аюулгүй тун нь 35 грамм хүртэл

Фруктоз:

Цусан дахь сахарын хэмжээг удаан ихэсгэдэг. Тиймээс чихрийн шижин өвчтэй хүмүүс хэрэглэж болно. Алкоголийн молекулыг задалж биеэс гадагшлуулдаг. Гэвч хэтэрхий их хэрэглэвэл зүрх судасны өвчин хүндрэх өөх үүсэхэд нэрмээс болдог. Хоногийн аюулгүй тун нь 30 грамм хүртэл

Тагатоза:/naturelose/

Илчлэг багатай цэвэр сахар, 1 цайны халбага нь барагцаалбал 6 калори агуулдаг /тэгвэл сахар -16 калоритой байдаг/.Сахарын индекс багатай. Хоолны шингэцийг сайжруулдаг эрүүл бактериар гэдсийг хангадаг идэвхитэй пробиоток юм.

no sugarСукралоза/spenda/

Аюулгүй олон бүтээгдэхүүн хийхэд хэрэглэдэг /жигнэх,согтууруулах биш ундаа, бохь, десерт, жимсний шүүс, нарийн боовны бүтээгдэхүүн,сироп гэх мэт/.

Ксилит:

Цөс хөөх, туулгах үйлчилгээтэй, шүд хорхойтуулдаггүй. Хэтрүүлэн хэрэглэвэл ходоод гэдэсний замд таагүй нөлөө үзүүлдэг. Давсагны хавдар үүсгэж мэднэ.

Сорбит:

Хамгийн илчлэг ихтэй орлуулагч, гэхдээ ходоод гэдэсний замын микрофлорыг хэвийн болгодог. Тунг хэтрүүлвэл дотор муухайрч, толгой өвдөж гэдэс дүүрч, гүйлгүүлдэг. Ксилит болон сорбитийн хоногийн аюулгүй тун нь 40 граммаас илүүгүй, үүнийг 2-3 хувааж хэрэглэнэ.

ТВ 7 хоног сэтгүүл №49 /2013/

2016-10-17T22:49:10+00:00 2013 оны 12-р сарын 13|Зөвлөгөө|

Leave A Comment