Сахар орлуулагч ашигтай юу? Хортой юу?

Home/Зөвлөгөө/Сахар орлуулагч ашигтай юу? Хортой юу?

Сахар орлуулагч ашигтай юу? Хортой юу?

Sack of sugarСахар орлуулагчийг нийлэгжүүлсэн /сукразит, сахарин, аспартам, цикламат, калийн ацесульфам зэрэг/ болон цэвэр /стевая, фруктоз, сорбит, ксилит, сукралоза, тагатоза зэрэг/  гэсэн 2 бүлэгт хуваадаг.

Хиймэл сахар орлуулагчийг хийснээс хойш зуу гаруй жил өнгөрсөн бөгөөд эдгээр нь маш бага илчлэгтэй /эсвэл огт байдаггүй/ хоол идэх дуршлыг сэргээдэг. Харин энэ нь нийлэгжүүлсэн сахарын  гол дутагдалтай тал  бөгөөд амттан идсэнээр бидний бие махбодь нүүрс ус орж ирэхийг хүлээдэг,гэтэл орж ирдэггүй. Тиймээс сахар орлуулагчийг жинхэнэ сахар мэтээр яалт ч үгүй хүлээн авч, өөх хуримтлуулдаг. Хиймлээр гаргаж авсан сахар орлуулагч нь олон үр дагавартай.

Аспартам:

Өндөр температурын нөхцөлд тогтворгүй , фенилкетонурийн өвчинтэй /бодисын солилцооны удамшлын өвчин/ хүмүүст хор хүргэж мэднэ.  Мөн Альцгеймейрийн өвчнийг даамжруулдаг. Аюулгүй тун нь хоногт 3 граммаас илүүгүй.

Сукразит:

Бие махбодид шингэдэггүй хүчлийн зохицуулагч агуулдаг, чихрийн шижин өвчтэй хүмүүст тохирдог. Гэвч найрлагад нь ордог фумаровын хүчил нь биед хортой. Хоногийн аюулгүй тун нь 0,6 граммаас илүүгүй.

Сахарин:

Биед шингэдэггүй. Ялангуяа ходоодонд сөргөөр нөлөөлдөг хорт хавдар үүсгэгч бодис агуулдаг бас сахариныг хэд, хэдэн оронд хориглосон байдаг. .Хоногийн аюулгүй хэрэглээ 0,2 граммаас илүүгүй.

sugarrЦикламат:

Кальцийн болон натрийн гэсэн хоёр төрөл байдаг. Натрийнх нь бөөрний дутмагшил өвчинтэй хүмүүст хор болж мэднэ. Жирэмсэн болон хүүхдээ хөхөөр хооллож байгаа үед хэрэглэх нь аюултай. Хоногийн аюулгүй тун нь 0,8 граммаас илүүгүй.

Калийн ацесульфам:

Биед шингэдэггүй, гэхдээ түргэн гадагшилдаг . Зүрхний үйл ажиллагааг алдагдуулж, мэдрэлийн системд сэргээх үйлчлэл үзүүлдэг. Залуу эхчүүд болон хүүхдүүд хэрэглэхийг зөвлөдөггүй. Хоногийн аюулгүй тун нь 1 граммаас илүүгүй.

Нийлэгжүүлсэн сахар орлуулагчид нь илүүдэл жингээ хаяхад тусалдаггүй, харин ч ихээр таргалуулдаг, учир нь сахар болон түүний орлуулагчийг бидний бие махбодь огт өөр өөрөөр хүлээн авдаг юм.

ТВ 7 хоног сэтгүүл №49 /2013/

2016-10-17T22:49:10+00:00 2013 оны 12-р сарын 13|Зөвлөгөө|

Leave A Comment