Сахарын хэрэглээгээ хязгаарлах уу?

//Сахарын хэрэглээгээ хязгаарлах уу?

Сахарын хэрэглээгээ хязгаарлах уу?

nossugarТөрөл бүрийн чихэр, хийжүүлсэн ундаа, янз бүрийн жимсний шүүс, бялуу, өөр маш олон хүнсний бүтэгдэхүүн сахарын агууламжтай.

Мэдээж энэ бүх амттанаас татгалзаж чадна гэж бодохгүй байна! Гэвч бүх юманд тохирсон газар, цаг хугацаа гэж байдаг. Тиймээс жимс жимсгэнэ, хүнсний ногоонд байдаг байгалийн амтыг таашааж сураарай. Эдгээрийг өдөр бүрийн гол хүнсээ болгон амтархан ид! Чихэрлэг ногоо нь хоолны амт чанарыг сайжруулахаас гадна чихрийн төрлийн бүтээгдхүүний хэрэглээг хязгаарлахад ач холбогдолтой байдаг.

Чихэрлэг ногоонд эрдэнэшиш, лууван, манжин, улаан манжин зэрэг орно. Төрөл бүрийн жимс нь эрүүл хоолны дэглэм барихад амин чухал ач холбогдолтой. Жимсний агууламжид эслэг, аминдэм, үл исэлдүүлэгч их хэмжээтэй агуулагдсан байдаг. Сахарыг зөгийн бал, бурмаар орлуулах нь илүү үр дүнтэй. Бурам нь сахараас бага илчлэгтэй байдаг. Илүүдэл жинтэй хүмүүс сахарыг төрөл бүрийн сахар орлуулагчаар орлуулах нь байдаг ч энэ нь эрүүл мэндэд төдийлөн сайн биш.

Сахарын хэрэглээг багасгах зөвлөгөө

Хэрэв Та чихрийн хэрэглээгээ багасгахыг хичээж байгаа бол дараах зөвлөмж тус болно.

Үүнд:

  • Чихэр, жигнэмэг, мөхөөлдөс, шоколадыг аль болох цөөн удаа, баяр ёслолын үеэр хэрэглэхийг хичээх хэрэгтэй.
  • Чихэрлэг хийжүүлсэн ундаа, жүүсний оронд ус, эсвэл чихэргүй жимсний ундаа, байгалийн жимсээр өөрсдөө хийсэн ундааг сонгоорой. Хэрэв Та хийжүүлсэн ундаанд дуртай бол жимсний шүүсийг ердийн рашаантай холих маягаар шингэрүүлэн ууж болно.
  • Торт, жигнэмэгний оронд сахаргүй, тослог багатай жигнэсэн боов, жигнэмэг идэж болно.
  • Хэрэв Та өглөөний цай, халуун ундаандаа /цай, кофе/ элсэн чихэр хэрэглэдэг бол огт хэрэглэхгүй болтлоо хэмжээг нь аажмаар багасгах шаардлагатай.
  • Талхан дээрээ жимсний чанамал, цөцгийн тос хэрэглэдэг бол тэдгээрийн оронд ургамлын гаралтай масло, нимгэн зүссэн гадил хэрэглэж болно.
  • Хэрэглэх хүнсний бүтээгдхүүнийхээ шошгон дээрх найрлагыг шалгаж байх нь чихэр багатай, нэмэлт чихэргүй бүтээгдэхүүн сонгоход тань тусална.
  • Та өөрийн боов, боорцог, жигнэмэг хийх жорондоо элсэн чихрийг орох хэмжээнээс нь хоёр дахин бага хийгээд үзэх хэрэгтэй. Энэ аргыг жимсний чанамлаас бусад бүтээгдхүүнд туршаад үзэхэд алдах зүйлгүй.
  • Өглөөний хоолондоо бүхэл үр тариа болох овъёос, эрдэнэшиш, арвайн гурил, хөх тариагаар хийсэн талх, боов сонгох хэрэгтэй.

ncdi.mn-c

2016-10-17T22:49:44+00:00 2013 оны 07-р сарын 17|Зөвлөгөө|

Leave A Comment