Сахарын хэмжээг шошгоноос хэрхэн мэдэх вэ?

//Сахарын хэмжээг шошгоноос хэрхэн мэдэх вэ?

Сахарын хэмжээг шошгоноос хэрхэн мэдэх вэ?

fruit-and-vegХүнсний бүтээгдхүүний шошгоноос уг бүтээгдхүүнд чихэр ямар хэмжээгээр агуулагдсан байгааг мэдэхийн тулд шошгыг сайн шалгана.

Хүнсний бүтээгдхүүний найрлагын агууламж:

Энэ мэдээлэл нь ихэнх бүтээгдхүүний савлагааны арын хэсэгт байрладаг. Тэнд бичигдсэн мэдээллээс та “Carbohydrates” буюу карбогидрит гэсэн бичгийг харах хэрэгтэй. Хэрэв 100 гр-д агуулагдаж буй чихрийн хэмжээ нь 15 граммаас их байвал чихэр ихтэй, харин таван грамм, түүнээс бага байвал чихэр багатай хүнс гэж үзнэ. Харин 100 грамм бүтээгдхүүний чихрийн агууламж нь дээрх хэмжээсүүдийн хооронд байвал дундаж хэмжээ гэж үздэг. Таны иддэг өдөр тутмын хоол хүнсний нийт хэмжээнээс хамааран тэдгээрээс авах чихрийн хэмжээ тодорхойлогддог гэдгийг байнга санаж байх хэрэгтэй. 

nutrition-labelБүтээгдхүүний орцын найрлагын үзүүлэлтүүдээс уг бүтээгдхүүнд хэр зэрэг элсэн чихэр нэмснийг харж чадна.

Шошгон дээр өнгөөр ялгах:

Зарим бүтээгдхүүний савлагааны нүүрэн хэсэгт бүтээгдхүүний чихрийн хэмжээг өнгөөр ялгаж өгсөн байдаг. Тухайн өнгөөр бүтээгдхүүний 100 гр-д агуулагдаж буй сахарын хэмжээ /их, бага, дундаж/ ямар түвшинд байгааг түвэггүй мэдэж болно.

sugar colourУлаан өнгө: чихэр ихтэй буюу өндөр түвшин

Шар өнгө: дундаж түвшин

Ногоон өнгө:  доод түвшин

Бүтээгдхүүний орц, найрлагын үзүүлэлтүүд:

Хүнсний бүтээгдхүүний найрлагад байгаа тэжээллэг бодисууд нь хамгийн их хэмжээтэйгээс хамгийн бага хүртлээ уруудах байрлалаар жагсаагдан бичигдсэн байдаг. Мөн нэмэлт сахарын хэмжээ ч заавал бичигдсэн байна. Нэмэлт сахар орсныг илэрхийлдэг глюкоз, сукроз, эрдэнэшишийн сироп, зөгийн бал, дахин боловсруулсан сахар гэх мэт үгийг харах хэрэгтэй. Хэрэв эдгээрийн аль нэг нь орц найрлагын үзүүлэлтийн жагсаалтын дээгүүр бичигдсэн байвал тэр нь нэмэлт чихэр их хэмжээтэй агуулагдаж байна гэсэн үг.

Үр тариаг боловсруулж хийсэн зарим өглөөний хоол, хөнгөн зууш нь чихэргүй байх гэж бодогддог ч харин эсрэгээрээ нэмэлт чихэр их хэмжээгээр агуулсан байдаг.

ncdi-.mn-c

2016-10-17T22:49:43+00:00 2013 оны 07-р сарын 17|Зөвлөгөө|

Leave A Comment