Сар шинийн өдөр тоглох тоглоом

Home/Зөвлөгөө/Сар шинийн өдөр тоглох тоглоом

Сар шинийн өдөр тоглох тоглоом

Алаг мэлхий буюу яст мэлхийг монголчууд эртнээс хойш тоглосоор ирсэн юм. Эртний уламжлалт энэ тоглоомоор тоглох хүүхдүүд шоо орхиж, нүхний тоогоор мэлхий арж тоглодог. 92 эсвэл 108 шагайгаар тоглож эрхтэн бүрийг тодорхой тооны дараалалтай өрдөг.

Үүнд:

  • Мэлхийний нурууг хааш хааш 6 үелсэн бүгд 36 шагайгаар бүрдүүлж өрнө.
  • Нурууны дөрвөн үзүүрт тус бүр 4 шагайнаас бүрдэх 4 шилбэ буюу нийт 16 шагайг өрнө.
  • Шилбэний доод талд дөрвөн тавхай тус бүрт 5 буюу нийт 20 шагай өрнө.
  • Нурууны дээд талд нь хүзүү болгож 6 шагайг хоёр эгнээгээр өрнө.
  • Хүзүүний дээд талд нь толгой болгож 3 шагайг өрөөд хоёр талд нь нүд 2, чих 2 болгож өрнө.
  • Нурууны доод талд нь сүүл болгож гурван шагай өрнө.
  • Нурууны 36 шагайн дээр давхардуулж бөөрний хоёр, зүрх ба давсагны нэг нэг шагайг зохих журмын дагуу байрлуулан өрнө. Бөөр, зүрх, давсагийг тод өнгийн шагайгаар төлөөлүүлнэ.

Битүүнд алаг мэлхий өрж тоглоод, өрсөн алаг мэлхийгээ хонуулаад шинийн нэгэнд буцаан авч тоглодог. Тоглохдоо хоорондоо ивээл жилтэй хүмүүс тоглоно.

  • Нэг нүх буувал алаг мэлхийн дөрвөн сарвуун дээр нэг нэгээр нь тавьсан шороо, огторгуй, уул, салхи гэгдэх шагайны аль нэгийг, эсвэл зүрх ба давсагны аль нэгийг
  • Хоёр нүхээр буувал нүд, чих, бөөр зэрэг хос эрхтний аль нэгийг
  • Гурван нүх буувал толгой ба сүүлний аль нэгийг, эсвэл “төмөр” хэмээн нэрлэгдсэн шагайг
  • Дөрвөн нүхээр буувал дөрвөн шилбэний аль нэгийг
  • Таван нүх буувал дөрвөн сарвууны аль нэг, эсвэл “мод” хэмээгдсэн шагайг
  • Зургаан нүх буувал хүзүү буюу нурууны аль нэгийг тус тус авч тоглодог ажээ.

Хэрэв шооны нүх аваад дуусчихсан зүйлийн тоогоор буувал тэр тоотой шагайг буцааж өрнө. Энэ мэтээр тоглосоор өрсөн шагайг авч дуусахад хэн олныг авсан нь хождог. Энэ тоглоомд хожсон хүнийг тэр жилдээ аз хийморьтой байна гэж үздэг. Шагайн наадгай нь хүүхдийг дэг журамтай болгож, нүдний харааг сайжруулж, ажигч гярхай болгодог байна.

2019-01-24T14:35:53+08:002019 оны 01-р сарын 24|Зөвлөгөө|

Leave A Comment