Сарнай цэцэгийн тухай

//Сарнай цэцэгийн тухай

Сарнай цэцэгийн тухай

roseСарнай цэцэг бол дэлхий дээрх хамгийн түгээмэл цэцэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Бүх л зууны турш сарнай цэцэг нь хайрын үг болж дурлалт хосуудын сонголт байсаар ирсэн. Цэцгийн хатан гэгддэг сарнай цэцэг өөрийн гэсэн хэлтэй юм байна. Жнь: Танд бэлэглэсэн цэцгийн баглаанд хар өнгийн сарнай цэцэг байвал бэлэглэгч этгээд тун хэрсүү бодолтой нэгэн болохыг анхааруулж байна гэсэн үг. Харин улаан, шар өнгийн сарнай цэцгийн хослол нь ” би чамтай түр хугацаанд болзож байгаа шүү” гэдгийг, улаан хар өнгийн сарнайн хослол нь “Би чамд ухаангүй дурлаж байна” хэмээн хэлж байдаг гэнэ. Мөн дан цагаан цэцгийн баглаа нь ариун сайхан сэтгэлийн бэлгэдэл болдог. Тайваний ёс заншлаар нэг ширхэг улаан сарнай бэлэглэх нь “Ганцхан чамд хайртай” гэсэн утгыг агуулдаг бол 11-ширхэг сарнай нь “Чи надад таалагддаг” гэсэн санааг илэрхийлдэг байна. Мєн 99 ширхэг сарнай бэлэглэх нь “Vvрд хамт байгаач” гэсэн утгыг илэрхийлдэг гэнэ шvv.

Цэцэг болгон, цэцгийн өнгө бүрт өөрийн гэсэн нууц утга агуулга, илэрхийлэл нуугдаж байдаг. Бас цэцгийн баглаанд орсон тоо ширхэг нь ч олон зүйлийн тухай өгүүлдэг

Цэцгийн тоо 

1, 3 ба 5 ширхэгээр боосон баглаа бэлэглэж болно. Харин  2 ба 4-р боосон цэцгийн баглаа хэзээ ч бүү өг. Сондгой тоогоор боосон цэцгийн баглаа нь амьдралын эрч хүч, эерэг энергийг билэгддэг байна.

  • 1 ш цэцэг – Чи зөвхөн минийх 
  • 3 ш цэцэг – Чамтай цуг ертөнцийн хязгаар хүрэхийг хүсч байна
  • 5 ш цэцэг – Би чамд хайртай
  • 7 ш цэцэг – Сүй тавихдаа барьдаг уламжлалтай
  • 9 ш цэцэг – Би чамайг найзаа гэж боддог
  • 10 ш цэцэг – Чиний төлөө ямар нэгэн юм хийхийг хүсч байна
  • 11 ш цэцэг – Чи миний анд нөхөр
  • 12 ш цэцэг – Бидэнд одоогоор хүнд байгаа хэдий боловч удахгүй бүх зүйл сайхан болно гэдэгт итгэ
  • 13 ш цэцэг – Би чамайг үзэн ядаж, жигшин зэвүүцэж байна
  • 14 ш цэцэг – Чи надад байгаа бүх юм
  • 15 ш цэцэг – Чи миний хайр хүндэтгэлийг хүлээж авна уу?  зэрэг санааг илэрхийлдэг гэнэ.
2016-10-17T22:48:52+00:00 2014 оны 02-р сарын 09|Зөвлөгөө|

Leave A Comment