Сармис /Garlic/

//Сармис /Garlic/

Сармис /Garlic/

garlicСармис? Тиймээ сармис бол яахын аргагүй хэрэгтэй, чухал ногоо билээ. Сармисыг хоолонд, эм, эмчилгээнд, янз бүрийн дом бүр цус сорогчийг ч айлгах шидтэй гэдэг домог ч хүртэл байдаг.

Эрдэмтдийн судалгаагаар анх Хятад оронд хүмүүс хэрэглэдэг байсан бөгөөд хожим нь Египет, тэндээс бусад улс гүрэнд тархсан хэмээн тайлбарладаг. Манай он тооллын өмнөх 4500 жилийн тэртээ Египетүүд сармисыг хүнсэнд хэрэглэдэг байсан бөгөөд түүнийг гайхамшигт ид шидтэй хүнсний зүйлд тооцдог байжээ.Эртний грекүүд сармисыг муухай үнэртэй сарнай гэдэг байж. Тиймээс энэ нь олон хүний маш дуртай уг ногооны цорын ганц дутагдал гэмээр… Дээр үеэс сармисыг ариун ургамал хэмээн үзэж, түүнийг хүзүүндээ зүүлт болгон зүүж, сахиус болгон хэрэглэж, оршуулгын үеэр муу муухай бүхнийг үргээж, элдэв халдварт өвчин дэгдэх үед нөөцлөн хадгалдаг байж. Сармис нь эмэгтэй хүнийг хайр дурлал руу хөтөлж, харин эрэгтэй хүнийг үүлэн борооны явдалд эцэж цуцахыг үл мэдэгч болгодог хэмээн Афродитагийн сүм хийдийн үзмэрч төлөгчид нотолдог байжээ. Өнөөдөр ч дэлхийд сармисыг үнэлж, хүндэлж байдаг бөгөөд саяхан Германд сармисыг оны ургамлаар тодруулсан байна. Итали, Испанид сармис нь десертнээс бусад бүх хоолонд хийдэг гол амтлагч юм. Францад өнөөдрийг хүртэл сармисны яармаш зохиож наймдугаар сард сармисны баяр хийдэг байна.

Монгол оронд анх Завхан аймгийн Улиастайд 300-аад жилийн өмнөөс хятад иргэд улаан хальст сармисыг нутагшуулан тариалж ирсэн түүхтэй. 1950-иад оны сүүлээр “Партизан Чойбалсан” нэгдэл ХАА-н яамны бодлого, чиглэлийн дагуу сэргээн тариалж эхэлсэн бөгөөд сармис үржүүлгийн хамгийн оргил үе болох 1970-80-аад онд нийт 7 га-д тариалж, га-гаас 20-21 цн ургац авч агротехникийн их туршлага хуримтлуулан орон нутгийн сармисныхаа хэрэгцээг бүрэн хангаж байв. Улаан хальст сармисыг зөвхөн Завхан төдийгүй Говь-Алтай, Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ зэрэг газруудад туршилтаар тариалж байсан.

Сармисны анагаах чадал эртнээс алдартай бєгєєд эмийн бодис гэдэг утгаараа мянган жилийн ємнєєс ашиглагдаж ирсэн тvvхтэй. Мөн 22 төрлийн өвчнийг анагаадаг гэдэг.

Сармисны навч, сонгинолог.үндэсний найрлагад нүүрс уураг, С, Д, В, РР, каротин болон бусад витамин, фермент, түүний эфирийн тосонд аллицин хэмээх антибиотикийн төрлийн хүчтэй үйлчилдэг фитонцитоор баялаг учир өвчин үүсгэгч нянгуудыг устгах онцлог чанартай. Сармисанд фосфор, хүхэр, иод, магни, кали, кальци, натрийн давс тэрчлэн 17төрлийн микро элементүүдийг агуулдаг байна.

Шинэхэн ургацын сармис євчин намдаах, нян устгах, мєєгєнцрийн эсрэг, ариутгах зэрэг тєрєл бvрийн чадвартай байгалийн ашигтай бодисуудыг агуулдаг. Тvvнээс гадна сармис нь исэлдлэгийн эсрэг гайхалтай бэлдмэл тул єдєр бvр сармис хэрэглэснээр чєлєєт радикалуудын хорт нєлєєг устгахад тустай. Сармис шээс хєєх чадвараараа мєн алдартай бєгєєд бие махбодиос хорыг гадагшлуулж, хаван хєєдєг чанартай.

Сармисыг зохих тунгаар нь хэрэглэж занших юм бол хавдарт євчний эсрэг дархлаа суулгадаг байна. Энэхvv ургамал нь зєвхєн эмчилгээнд бус гоо сайхны vйлдвэрлэлд тvгээмэл ашиглагдсаар єдийг хvрсэн. Шинэхэн сармисыг єдєр бvр хэрэглэвэл тєрєл бvрийн євчнєєс урьдчилан сэргийлээд зогсохгvй, хєгшрєлтийг удаашруулдаг гэдэг. Нэг хумс сармисыг нунтаглан соус, тараг эсвэл аарцтай хольж єдєр тутам хэрэглэхийг хичээгээрэй. Шарсан юмуу даршилсан сармис нь бэлтгэх явцад анагаах чадвараа алддаг тул шинэ сармис хэрэглэж байхыг хичээнэ vv.

Сармисны ашиг тус

Манай ардын эмнэлэгт ханиад, томуу, цусан суулга, шүд хорхойтох, ходоод гэдэс, амьсгалын эрхтэн өвчлөх, чихний булаг арьсны яр шарх анагаах, урьдчилан сэргийлэхэд хэрэглэхийн сацуу сармисны шүүсийг могой хазсан шарх сорвин дээр тавьж боох бие ядарч сульдахад сармисны шөл уух зэргээр хэрэглэдэг уламжлалтай. Сармисны эфирийн тосны найрлага дахь аллиц хэмээх бодис нянгуудын үржлийг зогсоох үйлчилгээтэй. Цаашилбал сармисыг хоолонд байнга хэрэглэдэг хүмүүсийн зүрх судасны өвчлөлт бага байдаг байна. Сармис цус  нөжирч бүлэгнэхээс хамгаалдаг. Учир нь сармис нь цусны найрлага дахь холестиринийг багасгаж бууруулдаг. Ийм ч учраас Хятад, Япон хүмүүс цусны даралтыг бууруулахын тулд зориуд сармисыг өргөн хэрэглэдэг байна. Сармисны өтгөн ханд зүрхний агших чадлыг нэмэгдүүлж, цусны даралт бууруулах цусны найрлага дахь чихэрийн хэмжээг бууруулж, инсулинийг ихэсгэх үйлчилгээтэй мөн дотоод эрхтний шээс, цөсний шингэн ялгаруулах үйлчилгээг идэвхжүүлдэг байна.

Сармис дараахь євчнvvдийг анагаахдаа онцгой vр дvн єгдєг.
Батга
Хоёр хумс сармисны шvvсийг адил хэмжээний цагаан цуутай хольж хутгана. Энэхvv бэлдмэлээ хєвєнд шингээн батга гарсан хэсгvvдээ шавшина уу. Єдєрт хэд хэдэн удаа шавших нь зvйтэй. Батганы эсрэг энэхvv бэлдмэл нь сармисны нян устгах, мєєгєнцрийн эсрэг, vрэвсэл дарах шинжvvд дээр vндэслэгдсэн агаад тvvнд агуулагддаг антиоксидантууд арьсыг нєхєн сэргээхэд тусалж, чєлєєт радикалуудын нєлєєнєєс хамгаалдаг. Харин цагаан цуу тэнцвэржилтийг сэргээхэд тусалдаг.

Хомхой буюу герпес
Бидний хэлж заншсанаар хомхой долоох буюу уруулын аль нэг хэсэгт таагvй шарх vvсэхэд хумс сармис хэрчин шvvсийг нь шахаж байгаад яранд тvрх. Сармисны шvvс маш гашуун, хурц тул шарханд хvрсэн даруйдаа хорсож, тvлж буй мэт болно. Гэсэн ч тэсвэрлэн тvрхэж чадвал эдгэрэлт хурдан байх болно. Тvvнээс гадна энэхvv эмчилгээ нь халдвар тvгээхээс хамгаалдаг.

Арьс улайж, тууралт vvсдэг євчин
Псориаз євчний шинж тэмдэг бvхий арьсныхаа vрэвсэж улайсан хэсэгт сармисны масло тvрхэнэ. Ийм тосон тvрхлэг эмийн сангуудаар юмуу бараа борлуулагч цахим сvлжээгээр худалдаалагддаг.

Vс унахад
Сармис нь олон зууны туршид vс уналтын эсрэг байгалийн цэвэр бvтээгдэхvvний vvргээр ашиглагдаж буй. Сармисны тосыг vс унан халцарч буй хэсэг болон хуйхандаа тvрхээд гялгар уутаар битvv боох юмуу малгай ємсч унтана уу. Оройноос єглєє хvртэл ийн байх нь vр дvнтэй. Єглєє vсээ угаана. Эл аргыг хэдэн долоо хоногийн турш хэрэглэх ёстой.

Єсгийний мєєгєнцєрт євчин
Хєлийн єсгий хатуурч, гоо зvйгvй болж, мєєгєнцєрт євчинд єртєх нь элбэг. Шинэхэн сармисны хэд хэдэн хумсыг нунтаглан зуурмаг болгоод хатуурсан хэсэгтээ битvv тvрхэн боож хононо уу. Єглєє хєлєє угаачихаад сармисны тос тvрхэн, оймс ємсєнє vv. Мєєгєнцєртсєн єсгийгєє эрvvл болтол энэхvv аргыг давтан хэрэглээрэй.

Emch.mn, sme.gov.mn-с

2016-10-17T22:50:16+00:00 2013 оны 03-р сарын 18|Зөвлөгөө|

Leave A Comment