Сармис тарьцгаая!

Home/Зөвлөгөө/Сармис тарьцгаая!

Сармис тарьцгаая!

garlicСармис нь Фитонцит ихтэй учир ариутгах болон эмчилгээний чадвар өндөртэй, хоол боловсруулах чадвар, биеийн ерөнхий чалх, тэнхээг сайжруулах үйлчилгээтэй. Тэжээлийн бодисоор баялаг, агаарын солилцоо сайн явагддаг хөнгөн хөрсөнд сайн ургана. Харин хүчиллэг болон намгархаг газар тариалахад тохиромжгүй. Хөрсийг боловсруулах, тариалах арга технологи нь бөөрөнхий сонгинотой адил.

Сармис тариалах талбайд бууц их хэмжээгээр цацаж болохгүй. Сармисыг хумсаар нь тарина. Хумсны гадна талын хальсыг авч булээн усанд дэвтээж соёололтыг түргэтгэнэ. Хавар 4 сарын сүүлч, 5 сарын эхээр мөр хооронд 15-20 см, ургамал хооронд 15 см зайтаагаар 2-3 см гүнд үндэслүүлэн хумсыг тарина. Хумсыг үндэслүүлэхдээ талбайд 3-5 хоногийн өмнө хальсалж цэвэрлээд нэг хоног байлгаж хайрцаглан тарьж тэр дор нь услана. Цаашид навч жигдрэх үед хоёр дахь, булцуу үүсэх үед гурав дахь, хумс үүсэх үед  дөрөв дахь усалгааг хийнэ. Сармисанд үүсдэг хуурамч цэцэг буюу сампизийг 7 сард тасалж хумс, суултыг түргэсгэнэ. Сармисыг 8 сарын сүүлч, 9 сарын эхээр хур бороогүй өдөр хураана.

Хураахаас 10-20 хоногийн өмнө ишийг нугалж цаашид булцууг шорооноос ил гарган ишийг хатааж болно. Хураасны дараа 3-5 хоног задгай дэлгэж, навч нь зөөлөрч нугарахгүй болсон үед хооронд нь сүлжиж хэцэн дээр 15-20 хоног тохож хатаана.

“Гэр гэртээ тогооч”  сэтгүүл №05 /2012/

2016-10-17T22:50:02+00:00 2013 оны 05-р сарын 04|Зөвлөгөө|

Leave A Comment