Сармис, нимбэгний ханд залуужуулах ид шидтэй

Home/Зөвлөгөө/Сармис, нимбэгний ханд залуужуулах ид шидтэй

Сармис, нимбэгний ханд залуужуулах ид шидтэй

qwesdСармисыг нимбэгний шүүсэнд дарж өвлийн цагаар хэрэглэх нь эрүүл мэндэд маш сайн, Төвдүүд уг хандыг хүнийг залуужуулах ид шидтэй гэж үздэг ажээ. Сармис өөртөө олон төрлийн эрдэс бодис агуулдаг төдийгүй зарим төрлийн сөрөг бактерийг устгах чадвартай байдаг.Даралт бууруулах, цус шингэлэх, цусны судасны ханан дахь өөх тосыг цэвэрлэх, цусан дахь холестролыг бууруулах зэрэг олон талын үйлчилгээтэй. Сармисны тухай Д.Равдан, Ж.Лхагвасүрэн нарын бичсэн “Саримсаг түүний ид шид” хэмээх номонд сармисны ханд, сармисны шар сүү хийх, сармисыг хоол хүнсэнд хэрхэн хэрэглэх, цуунд дарах, хатаах зэрэг олон аргуудыг дурдсан төдийгүй ямар өвчин эмгэгийн үед хэрхэн хэрэглэх тухай ч бичсэн байдаг:

Ханд хийхэд зургаан толгой сармис хэрэгтэй.

Хандыг бэлтгэхдээ:

  • 300 гр сармисыг хальснаас нь салган цэвэрлээд жижиглэн татаж хэрчинэ. Ингээд 300 гр сармисанд 500 мл нимбэгний шүүс орохоор тооцож ойролцоогоор 12 нимбэг авч бэлтгээрэй. Нимбэгнийхээ шүүсийг шахахдээ зориулалтын хэрэгсэл ашиглавал их хялбархан байдаг.
  • Нимбэгээ шахахдаа хальстай нь яг голоор нь хоёр тэнцүү огтолж хуваагаад огтолсон талаар нь нимбэгний шүүс шахагчид тулган дарж аажим эргүүлснээр хаягдал маш багатайтайгаар шүүсийг нь авчихна.
  • Нимбэгний шүүсээ шилэн саванд (эсвэл шаазан вааран сав) хийгээд дээрээс нь татсан сармисаа хийж хутгана. Савыг битүүлэн таглахгүй орхих бөгөөд тоос шорооноос хамгаалж дээгүүр нь агаар нэвтрэх даавуугаар бүтээж хуурай сэрүүн газарт (гэхдээ хөргөгчинд биш шүү) буюу хэт халуун, хуурай бус тасалгааны температурт 21 хоног байлгана.
  • Нимбэгний шүүсэнд сармис бүрэн шингэж өтгөн зуурмаг болох үед хэрэглэж эхэлнэ. Өдөр бүр нэг цайны халбагаар халуун бүлээн усанд хутган ууж хэрэглэнэ. Нимбэг нь сармисны эвгүй үнэрийг шингээж үгүй болгох тул таны амнаас сармисны хурц үнэр үнэртэхгүй нь өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой.
  • Энэхүү хандыг өвлийн турш хэрэглэж болно. Элдэв ханиад хүрэхгүйн дээр эрч хүчтэй болох мэт мэдрэмж ч төрдөг. Та ч гэсэн туршаад үзээрэй.

Анхааруулга: Бага насны хүүхдүүд ба жирэмсэн эхчүүд сармисыг их хэмжээгээр хэрэглэх нь тохиромжгүй, мөн бөөрний эмгэг, цөсний чулуу, цус багадалт, ходоод, гэдэсний шархтай, мэс засалд орох гэж буй хүмүүс сармис ихээр хэрэглэхдээ болгоомжтой байх, эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй.

Болод.мн-с

2016-10-17T22:46:54+00:00 2015 оны 11-р сарын 13|Зөвлөгөө|

Leave A Comment