Сармистай Щпагетти

Home/Зөвлөгөө/Сармистай Щпагетти

Сармистай Щпагетти

02Орц:

  • Оливийн тос ¼ аяга
  • Улаан лоолийн сүмс 2 ц/х
  • Хэрчсэн сармис 1 ц/х
  • Давс
  • Шпагетти гоймон 200 гр
  • Хэрчсэн яншуй 2 ц/х
  • Хэрчсэн ногоон сонгино 1 ц/х

Хийх арга:

  1. Хоол бэлтгэх савандаа зургаан литр ус хийж буцалгана. Хайруулын тавганд бэлдсэн оливийн тос, улаан лоолийн сүмс, сармис болон 1 ц/х давс хийн холино.
  2. Зөөлөн гал дээр сармисаа шаргал болтол нь 5 минут хуурна. Савтай халуун усандаа 3 удаа ½ ц/х давс хийж, дээрээс нь гоймонгоо хийж буцалгана.
  3. Буцалгах явцдаа бага багаар хутгана. Ингээд бэлэн болсон гоймонгоо хайруулын тавгандаа хийж дээр нь яншуй, ногоон сонгино нэмээд хутгана.

Hot news №170 /2015/

2016-10-17T22:47:41+00:00 2015 оны 02-р сарын 09|Зөвлөгөө|

Leave A Comment