Сармистай шпагетти
Орц: 2 хүн
- Оливийн тос аяганы ¼
- Улаан лоолийн сүмс 2 ц/х
- Хэрчсэн сармис
- Давс
- Шпаггети гоймон 200 гр
- Хэрчсэн яншуй 2 ц/х
- Хэрчсэн ногоон сонгино 1 ц/х
Хийх заавар:
- Хоол бэлтгэх савандаа 3 литр ус хийж буцалгана. Хайруулын тавганд бэлдсэн оливийн тос, улаан лоолийн сүмс, сармис болон 1 ц/х давс хийн холино.
- Зөөлөн гал дээр сармисаа шаргал болтол нь 5 минут хутгана. Савтай халуун усандаа гурван удаа 1/2 ц/х давс хийж, дээрээс нь гоймонгоо хийж буцалгана.
- Буцалгах явцдаа бага багаар хутгана. Ингээд бэлэн болсон гоймонгоо хайруулын тавгандаа хийж, дээр нь яншуй, ногоон сонгино нэмээд хутгана.
Энэ нийтлэлийг түгээх, Хэрэгсэлээ сонгоно уу!
Leave A Comment