Сармистай шницель

//Сармистай шницель

Сармистай шницель

шницельОрц: 4 хүн

  • Хавтгай үхрийн мах
  • Сармис 4 хумс
  • Ургамлын тос 3 х/х
  • Укроп 1 ц/х
  • Давс, нунтаг хар перец
  • Улаан лоолийн шүүс ¼
  • Элсэн чихэр 1 ц/х
Сүмс бэлтгэхдээ:
  • Улаан лооль 1 ш
  • Сонгино 1 ш
  • Зелень 1 багц
  • Нимбэг 1 ш
  • Нунтаг миндаль 30 гр
  • Элсэн чихэр 2 ц/х

Хийх арга:

  1. Махаа хатаана.Сармисаа арилгана.Махаа хоёр талыг нь ургамалын тосонд шаргал өнгөтэй болтол нь шарна.Дээр нь сармис, укроп хоёроо нэмж хийнэ. Давслаад перец цацна. Улаан лоолийн жүүсээ хийгээд 10 минут жигнэж болгоно. Дахин давс, перец цацаад бага зэргийн элсэн чихэр хийнэ.
  2. Улаан лоолийн голын үртэй хэсгийг аваад шоо дөрвөлжин хэрчинэ. Сонгиноо арилгаж цэвэрлээд жижиглэж хэрчинэ. Зелень ногоог мөн угаагаад жижиглэнэ.
  3. Нимбэгний хальсыг үрүүлд үрнэ. Бүх жүүсийг нь базаж авна. Үрсэн хальс жүүс хоёроо улаан лооль, сонгино, зелень, миндальтай хольж бэлтгэнэ. Давс, перец, сахар цацна.Шарсан шницель дээрээ бэлдсэн сүмсээ асгаж өгнө.

100 шилдэг хоолны жор-с

2016-10-17T22:49:52+00:00 2013 оны 06-р сарын 07|Зөвлөгөө|

Leave A Comment