Сармисны хэрэгтэй зөвлөгөө

//Сармисны хэрэгтэй зөвлөгөө

Сармисны хэрэгтэй зөвлөгөө

Элэг нь хэвлийн баруун дээд хэсэгт байрладаг, маш олон тєрлийн үүрэгтэй цуллаг эрхтэн юм. Ходоод гэдсэнд өөх тосыг боловсруулдаг цєсийг ялгаруулах, уураг нийлэгжүүлэх, глюкоз болон өөх тосыг хадгалах, спирт гэх мэтийн хортой бодисыг хоргүйжүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, элэг бол нэг ёсны төгс лаборатори гэнэ. Бие организмаас хуучин эдүүдийг гадагшлуулж, токсин ба хортой бодисуудыг устган, түүнчлэн уураг, нүүрс-ус, липидийг шингээхэд тусалж, цус цэвэрлэн, чухал витаминуудыг хадгалахад тусалдаг эрхтэн бол элэг.

Элгээ эрүүл байлгахад хамгийн тустай хэрнээ хамгийн энгийн нэгэн арга бий. Энэ бол сармис. Хурц үнэртэйгээрээ алдартай сармис нь хэдэн зууны турш хүний биед хамгийн хэрэгтэй хүнсний бүтээгдэхүүний тоонд орсоор ирсэн. Сармисны анагаах увидас эртнээс алдартай бөгөөд эмийн бодис гэдэг утгаараа мянган жилийн өмнөөс ашиглагдаж ирсэн түүхтэй. Шинэхэн ургацын сармис өвчин намдаах, нян устгах, мөөгөнцрийн эсрэг, ариутгах зэрэг төрөл бүрийн чадвартай байгалийн ашигтай бодисуудыг агуулдаг.

Сармис бол байгалийн антибиотик бөгөөд аллицин, селенээр баялаг. Энэ хоёр элемент нь элгийг бэхжүүлж, эрүүл байлгахад тустай. Хамгийн гол нь сармисыг өглөө бүр өлөн элгэн дээрээ нэг хумс сармис хэрэглэж занш. Мэдээж, аяга устай хамт. Таны бие организм аажмаар өөрөө хортой бодисуудыг гадагшлуулж сурна.

Түүнчлэн сармис бол гоо сайхны хамгийн найдвартай “түнш” юм. Шинэхэн сармисыг өдөр бүр хэрэглэвэл төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлээд зогсохгүй, нүүрний үрчлээсийг арилгаж, хөгшрөлтийг удаашруулдаг гэдэг.

Батга: Хоёр хумс сармисны шүүсийг адил хэмжээний цагаан цуутай хольж хутгана. Энэхүү бэлдмэлээ хөвөнд шингээн батга гарсан хэсгүүдээ шавшина. Өдөрт хэд хэдэн удаа шавших нь зүйтэй. Батганы эсрэг энэхүү бэлдмэл нь сармисны нян устгах, мөөгөнцөрийн эсрэг, үрэвсэл дарах шинжүүд дээр үндэслэгдсэн бөгөөд түүнд агуулагдсан антиоксидантууд арьсыг нөхөн сэргээхэд тусалдаг.

Үс унахад: Сармис нь олон зууны туршид үс уналтын эсрэг байгалийн цэвэр бүтээгдэхүүний үүргээр ашиглагдаж буй. Сармисны тосыг үс унан халцарч буй хэсэг болон хуйхандаа түрхээд гялгар уутаар битүү боох буюу малгай өмсөнө. Орой унтахдаа тосон түрхлэг хийх нь тохиромжтой. Өглөө нь үсээ угаана. Энэ аргыг хэдэн долоо хоногийн турш хэрэглэснээр үр дүнд хүрнэ.

Шүд өвдөхөд: Шүд өвдөхөд гавар сармис хоёрыг нухаж холиод өвдсөн хэсэгтээ тавихад өвдөлт нь намждаг гэнэ.

Ил шарханд: Идээтэй шарханд сармис тавьж боовол түргэн илааршина. Мөн шарх, хатиг зэрэг идээтэй, идээ татах шинжтэй газарт гавар, сармис, сонгино гурвыг нийлүүлж нухаад тавьж боовол шарх амархан эдгэнэ.

Эх сурвалж: unuudur.mn

2018-10-25T15:11:17+00:00 2018 оны 10-р сарын 25|Зөвлөгөө|

Leave A Comment