Сармисны ашиг тус

Home/Зөвлөгөө/Сармисны ашиг тус

Сармисны ашиг тус

zurag18Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг сармис нь аливаа өвчнийг анагаах, гоо сайхан, тэр бүү хэл тураах үйлчилгээтэйг та мэдэх үү? Мөн сармисны тусламжтай унаж буй үсийг ургуулж, эрүүлжүүлдэг. Ингээд та бүхэндээ сармисыг хэрхэн ашиглах, өөр сонирхолтой мэдээллийг танилцуулж байна.

  1. Батгыг эмчилдэг

Сармис нь батга үүсгэгч нянг устгаж, батгыг хатаан эмчлэх гайхалтай үйлчилгээг үзүүлдэг байна. Сармисаа хутгаар хэрчиж, батгатай хэсгээ үрж өгөөрэй. Ингэснээр батга түргэн хугацаанд, сорвигүй эдгэх болно.

2.      Амин дэмээр хангах болно

Сармисанд бидний биед зайлшгүй шаардлагатай антиоксидант бодисууд ихээр агуулагддаг байна. Тиймээс эрүүл мэнд, гоо сайханд өндөр тустай юм. Хоол хүнсэндээ сармисыг түгээмэл хэрэглэж байхыг зөвлөе.

3.      Цус төлжүүлдэг

Хэрвээ та цус багадалтын улмаас маш их шаналж, биед зовиур илэрч байгаа бол, сармисыг хүнсэндээ түлхүү хэрэглэж байгаарай. Учир нь сармис цус төлжүүлж, биеийг сэргэг, эрүүл болгодог юм.

4.      Ханиад, томууг эмчилнэ

Та магадгүй энэ талаар зөндөө дуулсан болов уу. Сармис нь биеийн эсэргүүцлийг сайжруулж, ханиад томуутай эрчимтэй тэмцдэг. Тиймээс ч хаврын хэцүү ханиадыг сармисаар ангаадаг учиртай.

5.      Хавдрын эрсдлийг бууруулдаг

Сармис нь хорт хавдрын эрсдлийг бууруулж, түүнээс урьдчилан сэргийлэхэд өндөр тустай юм. Бүх насны хүмүүст тохиромжтой бөгөөд ямар нэгэн гаж, сөрөг нөлөөгүй аж.

6.      Цусан дахь сахарын түвшинг багасгана

Чихрийн шижин өвчтэй хүмүүст маш тохиромжтой хүнсний бүтээгдэхүүн юм. Учир нь энэ нь цусан дахь сахарын түвшинг бууруулж, биед сайнаар нөлөөлдөг.

2016-09-21T10:32:15+00:00 2016 оны 09-р сарын 21|Зөвлөгөө|

Leave A Comment