Сармисны   анагаах   хүч    чадал  

//Сармисны   анагаах   хүч    чадал  

Сармисны   анагаах   хүч    чадал  

garlic-Өдөр   бүр  1  хумс   сармис   хэрэглэхэд    эмчээс   холуур    явах    болно   гэдэг    үгийг   та   сонсож байсан уу?  Үнэхээр сармисны ид шид юунд байна вэ?

Сармис нь байгалийн антибиотик гэж нэрлэгддэг ба энэ нь түүнд агуулагдах аллацин хэмээх бодистой холбоотой. Сармисан дахь хамгийн ашигтай нэгдэл болох аллацин нь түүхий сармисыг жижиглэж хэрчих болон нухсаны дараа 5-10 минутанд бий болдог ба харин сармисыг чанах үед энэ бодисны үйлчлэл алга болдог. Үүнээс гадна төмөр, манган, цайр, кальци, хөнгөнцагаан, селен зэрэг үрэвслийн эсрэг, хавдрын эстэй тэмцэгч антиоксидантуудыг агуулдаг учир зөвхөн хоол амтлаад зогсохгүй эмчилгээний журмаар ч хэрэглэдэг.

Сармисны ач тус

o   Цусны улаан эсийн төмөр солилцоог дэмжиж цус багадалтаас сэргийлдэг.

o   Селен хэмээх ультра эрдэс нь бүх төрлийн хавдрын эсрэг өндөр нөлөөтэй байдаг.

o   Сармис нь цусны өөх тос, холестериний хэмжээг  бууруулж жин нэмэгдэхээс хамгаалдаг ба цусан дахь сахарын хэмжээг хэвийн байлгахад тустай.

o   Сармисанд  аминдэм С, В6 агуулагддаг ба бактер нян вирусын эсрэг өндөр үйлчилгээ үзүүлдэг .

o   Өдөрт 6 цайны халбага сармисны нухаш хэрэглэхэд гэдэсний туузан хорхойг устгадаг байна.

o   Биед үүссэн хортой нэгдлийг  саармагжуулах үйлчилгээтэй.

o   Эмэгтэйчүүдийн дааврын өөрчлөлтийн үед тустай.

o   Амьсгалын замын өвчин астма өвчний үед  сармисны нухашыг халуун усанд хийж уухад тустай.

o   Өдөр бүр хоолондоо сармис хэрэглэх нь ханиаднаас урьдчилан сэргийлнэ.

o   Өдөрт 2 хумс сармис хоолондоо хэрэглэх нь судас хатуурахаас сэргийлж эмчилдэг.

o   Сармис нь цусны даралт бууруулж цус шингэлэх чанартай байдаг.

o   Тэгэхээр сармисны ашиг тусыг хүртэхийн тулд түүхий сармисыг нухаж жижиглэж хэрчээд хэсэг байлгасны дараа шууд хоолтойгоо хамт хэрэглэх хэрэгтэй.

o   Түүхий сармис нь нян, вирус, мөөгөнцөрийн эсрэг өндөр нөлөөтэй учир хавдраас сэргийлэх, дархлаа сайжруулах нөлөөтэй байдаг.

o   Харин болгосон сармис нь даралт бууруулах, цус шингэлэх, цусны холестерин, сахарын хэмжээг бууруулах , цэр ховхлох үйлчилгээтэй 

2016-10-17T22:48:28+00:00 2014 оны 05-р сарын 21|Зөвлөгөө|

Leave A Comment