Сам хорхой /shrimp/

//Сам хорхой /shrimp/

Сам хорхой /shrimp/

shrimpСам хорхой /Shrimp/ нь Үе хөлтний хүрээ, хавч хэлбэртний дэд хүрээ, зөөлөн хуягтны анги, арван хөлтний баг /Decapoda/-т багтах нэг төрлийн амьтдын нийтлэг нэр юм.Дэлхийд өргөн тархсан тус амьтан нь цэнгэг болон давстай усны аль алинд амьдардаг бөгөөд загас, халим зэрэг усны томоохон амьтдын гол идэш тэжээл болохоос гадна хүн төрөлхтөн ч хүнсэндээ хэрэглэдэг.

Шинжлэх ухаантнууд өнөөг хүртэл сам хорхойн амьдрал дахь  зарим гайхаж ханашгүй, хачирхаад баршгүй нууц оньсогыг, тухайлбал хүйсээ сольж эр байснаа эм болчихдогийн учрыг тайлж тайлбарлаж чадахгүй байсаар байна. Сам хорхой богинохон нэг насандаа эх ч болж чаддаг, эцэг ч болж чаддаг байна. Тэд анх гарахдаа “эр бие”-тэй байснаа жилийн дараа “эм бие”-ийг олж бүр амьдралынхаа сүүлчийн мөчийг хүртэл энэ хүйсээрээ байдаг ажээ. Жил бүрийн намар, далайн ёроолын эм сам хорхойн биенд өндөгнүүд бий болоод өвөлжингөө түүнийг дотроо хадгалж хавар ирэхэд мөнөөх өндөгнүүдээ шахаж гадагшлуулдаг. Зун болоход эх сам хорхойн хэвэл өехий дээр бүдэг улаавтар толбо цэгүүд бий болох ба эр сам хорхойгоос үүгээрээ ялгарна. Сам хорхой 4 нас хүртлээ амьдрах шатандаа цөм эм хүйстэй байна. Гэтэл сам хорхойн хүйс солигдох явц чухам юунд түшиглэж явагддаг нь одоо хүртэл тайлагдаагүй нууц оньсого хэвээр байгаа билээ.

Сам хорхойнд  Астаксантин /astaxantin/ хэмээх исэлдэлтийн эсрэг, Antioxidant үрэвсэлийн эсрэг бодис агуулагддаг тул эрүүл мэндийн ашигтай хүнсэнд тооцогддог. Астанаксантин хангалтгүй хэрэглэх нь бүдүүн гэдэсний өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг.

100 гр сам хорхойнд 56 микрограм селен агуулагдаг байна. Селен бол зүрх судасны өвчин, зүрхний дутагдал болон бусад өвчний тухайлбал чихрийн шижин, сэтгэл түгших, танин мэдэхүйн үйл ажиллагааг дэмжихэд тустай.

Гэвч холестерины агууламж ихтэй хүнсний бүтээгдэхүүний жагсаалтанд багтдаг учраас анхааралтай хэрэглэх хэрэгтэй гэж зөвлөдөг. Сайн тосны хүчил омега 3 агуулдаг боловч хэрэв холестерины хэмжээг хянаж байгаа бол эмчтэйгээ зөвлөх хэрэгтэй.

Сам хорхой нь уургийн эх үүсвэрт тооцогддог. Мөн амин дэм В12, фосфор, холин, зэс зэрэг эрдэс агуулах ба ниацин, цайр, аминдэм А, Е, В6, омега 3 тосны хүчил, пантотейны хүчил агуулдаг байна.

Дэлхийд сам хорхой болон хавчны олон төрөл байдаг. Бид бүхэн бүгдийг нь тэр болгон мэддэггүй. Зах дээр зардаг хэдхэн төрлийг л мэддэг. Тэдгээрийг ямар байдаг вэ гэдгийг энд өгүүлье.

  1. Атлантын буюу хүйтэн усны сам хорхой

Сам хорхойг бариад тэнгисийн усанд чанаад хөлдөөж гөлгөр хатуу болгодог. Гадаадаас импортоор оруулж ирдэг сам хорхойг нэмж чанах шаардлагагүй. Шууд бэлнээр хэрэглэх хэрэгтэй. Чанавал шим шүүс нь алдагдана.

  1. Vanamei сам хорхой

Ванамей сам хорхойг хятадад цөөрөмд үржүүлдэг.Цэвэрлэж гадар бүрхүүлтэй, сүүлтэй нь хамт зах зээлд нийлүүлдэг. Үүнийг суши-барууд болон ресторануудад “хуурай” сам хорхой хэмээн зардаг.Ванамей далайн бусад амттангуудтай хольж хэрэглэдэг. Тэгээд үүнийгээ “хааны”, эсвэл “барын” гэсэн 2 төрлийн нэр зүүдэг. “Барын” гэсэн тодотголтой сам хорхой үнэндээ хаан ч байхгүй. Жинхэнэ бар сам хорхой том хэмжээтэй. Зарж борлуулахад эдийн засгийн хувьд ашиггүй.Хятадууд юуг ямар чанартай хийдэгийг хэн бүхэн л мэднэ. Атлантын сам хорхой нь илүү чанартай, амттай.Ванамей атлантын сам хорхойноос жаахан том. Хурц өнгөтэй. Супермаркетуудад энгийн нүдээр энэ хоёр төрлийн сам хорхойг ялгахад хэцүү.

  1. “Бар” сам хорхой.

Ийм сам хорхой үнийн дээд ангилалд багтдаг. Энэ сам хорхойг хуурах арга бараг байхгүй. Ус шахдаггүй. Химийн бодис хэрэглэдэгүй. Доорх зурган дээрх шиг савлагдсан байдаг. Энэ сам хорхойг хятадуудын нэг адил фермерийн аж ахуйн цөөрөмд үржүүлдэг.

  1. Цэвэрлэсэн сам хорхой.

Дэлгүүрт ихэвчлэн вакуум савалгаатай зардаг.Гэсгээхэд 30 хувь нь мөс байх жишээтэй.Цэвэрлэсэн сам хорхойг авахдаа аль улсынх гэдгийг сайн хараарай. Эстони, Дани, Норвеги, Исландынх бол эргэлзэлгүй аваарай. Ер нь атлантын сам хорхой л аль ч тохиолдолд найдвартай хоол юм.

 

tseverlesen sam bar sam horhoi vanamei

 

 

 

 

 

mn.wikipedia.org, саак.мн-с

2016-10-17T22:48:31+00:00 2014 оны 05-р сарын 08|Зөвлөгөө|

Leave A Comment