Сам хорхой /shrimp/

Home/Зөвлөгөө/Сам хорхой /shrimp/

Сам хорхой /shrimp/

shrimp2-1Сам хорхой  нь Үе хөлтний хүрээ, хавч хэлбэртний дэд хүрээ, зөөлөн хуягтны анги, арван хөлтний багт багтах нэг төрлийн амьтдын нийтлэг нэр юм.

Дэлхийд өргөн тархсан тус амьтан нь цэнгэг болон давстай усны аль алинд амьдардаг бөгөөд загас, халим зэрэг усны томоохон амьтдын гол идэш тэжээл болохоос гадна хүн төрөлхтөн ч хүнсэндээ хэрэглэдэг.

Сам хорхойд актаксантин /axtaxanthin/  хэмээх исэлдэлтийн эсрэг антиоксидант үрэвслийн эсрэг бодис агуулагддаг тул эрүүл мэндийн ашигтай хүнсэнд тооцогддог. Астанаксатин хангалтгүй хэрэглэх нь бүдүүн гэдэсний өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг.

100 гр сам хорхойнд 56 микрограм селен агуулагддаг байна.Селен бол зүрх судасны өвчин,зүрхний дутагдал болон бусад өвчний тухайлбал чихрийн шижин,сэтгэл түгших,танин мэдэхүйн үйл ажиллагааг дэмжихэд тустай.

Гэвч холестерины агууламж ихтэй хүнсний бүтээгдэхүүний жагсаалтанд багтдаг учраас  анхааралтай хэрглэх хэрэгтэй гэж зөвлөдөг.

Сайн тосны хүчил омега 3 агуулдаг боловч  хэрэв холестерины хэмжээг хянаж байгаа бол эмчтэйгээ зөвлөх хэрэгтэй.

Сам хорхой нь уургийн эх үүсвэрт тооцогддог.Мөн аминдэм В12,Фосфор,Холин,Зэс зэрэг эрдэс агуулах ба Ниацин,Цайр,аминдэм А,Е,В6, омега-3 тосны хүчил, пантотейны хүчил агуулдаг байна.

Сам хорхойг хоол хүнсэнд хэрэглэхдээ хальсалж, хэвлий хэсгээр нь зүсэлт хийж нарийн хар зураас маягийн гэдэс дотрыг авч цэвэрлэнэ.

2016-10-17T22:48:14+00:00 2014 оны 09-р сарын 23|Зөвлөгөө|

Leave A Comment