Сам хорхойтой шпагетти

Home/Зөвлөгөө/Сам хорхойтой шпагетти

Сам хорхойтой шпагетти

shrimp-pastaОрц: 2 хүн

o   Шпагетти гоймон

o   Чанаж хальсалсан сам хорхой 300 гр

o   Улаан лооль 2 ш

o   Ногоон сонгино 1 ш

o   Ургамлын тос 1 х/х

o   Гурил 1 х/х

o   Хуурай шоо шөл 1 ш

o   Томатны нухаш 2 х/х

o   Хуурай вермут 75 гр

o   Нимбэгний шүүс 1 ц/х

o   Иогурт 200 гр

o   Улаан перец 1 чимх

o   Цөцгийн тос 40 гр

o   Давс

Хийх арга:

  1. Лоолийг буцлам халуун усанд дүрж хальслаад үрийг нь ялгаж цэвэрлээд урт нарийхан харчинэ. Ногоон сонгиныг угааж хэрчинэ.
  2. Сүмс бэлтгэхдээ: ургамлын тосыг халаагаад ногоон сонгиноо хийж бага зэрэг хуураад дээр нь хуурай гурил, нунтаглаж жижиглэсэн бэлэн шөл, 200 мл ус нэмж хэсэг хутгаад дараа нь томатны нухаш, вермут, нимбэгний шүүс, иогурт нэмж хутгаад хэдэн минут жигнэсний дараа давс, перецээр амтална.
  3. Гоймонг давстай их хэмжээний усанд /1*6/ чанаж болгоод шүүж авсны дараа давс, перецээр амтална.
  4. Сам хорхой болон лоолийг нийлүүлж дээр нь бэлтгэсэн сүмсээ нэмж хутгаад гал дээр тавьж бага зэрэг халаагаад таваглаж дээр нь цөцгийн тосоор амталсан гоймонгоо тавьж ширээнд өгнө.
2016-10-17T22:48:30+00:00 2014 оны 05-р сарын 08|Зөвлөгөө|

Leave A Comment