Сам хорхойтой пончик

//Сам хорхойтой пончик

Сам хорхойтой пончик

6116PopcornShrimp_575Орц: 4 хүн

o   Хальсалсан сам хорхой 250гр

o   Өндөг  1ш

o   Нунтаг цагаан гаа  ц/х

o   Гурил  3 х/х

o   Ургамлын тос  500гр

o   Шарах ургамлын тос

o   Давс

Хийх арга:

  1. Сам хорхойг жижиглэж хэрчээд гурил, цагаан гаа, давс, өндөгний шартай нийлүүлж зуурна. Хэрэв зуурмаг нь шингэн бол бага зэрэг гурил нэмж зуураад өтгөн болгоно.
  2. Өндөгний цагааныг хөөсөртөл нь хутгаад сам хорхойтой зуурмаг дээр бага багаар нэмж хутгана. Бэлэн болсон зуурмагнаас бага багаар тасдан авч хушга шиг хэмжээтэй бөөрөнхийлж бэлтгээд халаасан их хэмжээний тосонд шаргалттал нь шарж болгоно.
  3. Амтат пончикийг таваглаад халуун амттай кетчуп мөн салатны навч болон лаазалсан мандаринаар хийсэн салатаар  хачирлаж ширээнд өгнө.
2016-10-17T22:48:14+00:00 2014 оны 09-р сарын 23|Зөвлөгөө|

Leave A Comment