Сам хорхойтой гоймон

Home/Зөвлөгөө/Сам хорхойтой гоймон

Сам хорхойтой гоймон

6116PopcornShrimp_575Орц: 2 хүн

o   Шпагетти гоймон

o   Чанаж хальсалсан сам хорхой 300 гр

o   Улаан лооль  2 ш

o   Ногоон сонгино  1 ш

o   Ургамлын тос  1 х/х

o   Гурил  1 х/х

o   Хуурай шоо шөл  1 ш

o   Томатны нухаш  2 х/х

o   Хуурай вермут  75 гр

o   Нимбэгний шүүс  1 ц/х

o   Йогурт  200 гр

o   Улаан перец  1 чимх

o   Цөцгийн тос  40 гр

o   Давс

Хийх арга:

  1. Лоолийг буцлам халуун усанд дүрж хальслаад үрийг нь ялгаж цэвэрлээд урт нарийхан хэрчинэ. Ногоон сонгиныг угааж хэрчинэ.
  2. Сүмс бэлтгэхдээ: Ургамлын тосыг халаагаад ногоон сонгиноо хийж бага зэрэг хуураад дээр нь хуурай гурил, нунтаглаж жижглэсэн бэлэн шөл, 200мл ус нэмж хэсэг хутгаад дараа нь томатны нухаш, вермут, нимбэгний шүүс йогурт нэмж хутгаад хэдэн минут жигнэсний дараа давс, перецээр амтална.
  3. Гоймонг давстай их хэмжээний усанд /1х6/ чанаж болгоод шүүж авсны дараа цөцгийн тос нэмж хутгана.
  4. Сам хорхой болон лоолийг нийлүүлж дээр нь бэлтгэсэн сүмсээ нэмж хутгаад гал дээр тавьж бага зэрэг халаагаад таваглаж дээр нь цөцгийн тосоор амталсан гоймонгоо тавьж ширээнд  өгнө.

 

2016-10-17T22:48:14+00:00 2014 оны 09-р сарын 23|Зөвлөгөө|

Leave A Comment