Самар түүний ангилал, найрлага

//Самар түүний ангилал, найрлага

Самар түүний ангилал, найрлага

mixed_nutsСамрын хүнсэнд хэрэглэгддэг хэсэг нь идээ цөм юм. Идээт цөм ба түүний гадуур байрладаг хуурай яс, хоёроос самар бүрдэнэ.

Бүтэц үүсэж бий болох шинжийг нь харгалзан жинхэнэ самар, ястай самар гэж хоёр дэд бүлэгт хуваана.

Самар нь тос 70-80%, уураг 15-22%-иар баялаг тул илчлэг чанар өндөртэй түүхий эдэд хамаарагдана. 100 гр идээт цөмийн илчлэг чанар 590-698 ккал 2470-2924 кдж байна.

Бүтэц онцлог, үүсэж бий болох шинж чанараар нь жинхэнэ самар, ясан гэрт самар гэсэн 2 дэд бүлэгт хуваана.

Жинхэнэ самар нь хатуу ясан гэр, идээт цөм гэсэн хэсгээс тогтоно. Энэ нь ногоон навчаар хучигдаж, модонд ургаж боловсорсон үедээ модноос унадаг. Жинхэнэ самрын төрөлд таримал шид-фундук, шид-лешина самар багтана.

Ясан гэрт самар нь үрийнхээ гадна талд нилээд зузаан бүрхүүлтэй байх бөгөөд боловсрох тутам уг бүрхүүл нь хатаж хагарч, самар нь мултарч унадаг. Уг самар гадуураа модлог ясан гэртэй (грек, бүйлээс, туулайн бөөрний-каштан, хушны, газрын самар багтана).

2016-10-17T22:49:20+00:00 2013 оны 10-р сарын 30|Зөвлөгөө|

Leave A Comment