Самар, корицатай жигнэсэн алим

//Самар, корицатай жигнэсэн алим

Самар, корицатай жигнэсэн алим

SteamedAppleSpongeОрц: 2 хүн

  • Алим 2 ш (дунд хэмжээтэй)
  • Миндаль самар 50 гр
  • Хушганы самар 50 гр
  • Өтгөн зөгийн бал 75 гр
  • Цөцгий 150 гр
  • Ванильны сахар 25 гр
  • Нунтаг корица 5 гр

Хийх арга:

  1. Зориулалтын халбага эсвэл хурц хутганы тусламжтайгаар алимны үртэй гол болон зөөлөн эдээс тохируулан ухаж авна. Миндаль самар болон хушганы самрыг үйрүүлнэ. /бага зэрэг самрыг чимэглэлд үлдээнэ/
  2. Алимны зөөлөн хэсгийг самар болон зөгийн бал, корицатай нийлүүлж шанз бэлтгэнэ. Бэлтгэсэн шанзыг алимны голд хийж дүүргэнэ. Шарах шүүгээний өндөр тэвшинд бага зэрэг ус хийж шанзалсан алимаа өрж хийгээд 200 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд хийж 25 минут жигнэнэ.
  3. Цөцгийг ванильтай сахартай хутгана. Жигнэсэн алимны амтат десертийг тавагт гаргаж дээгүүр нь цөцгий асгаж, самраар чимэглэнэ.

 Эх сурвалж : Гэр гэртээ тогооч сэтгүүл 2014, № 01

2016-10-17T22:48:46+00:00 2014 оны 03-р сарын 05|Зөвлөгөө|

Leave A Comment