Самартай кекс

//Самартай кекс

Самартай кекс

Sweet Potato Streusel CupcakeОРЦ:  /12 ш/

o   Үйрүүлсэн фундук самар 250 гр

o   Гурил 50 гр

o   Өндөг 3 ш

o   Чимх давс

o   Зөөлрүүлсэн цөцгийн тос 125 гр

o   Хүрэн сахар 100 гр

o   Нунтаг корица 1 ц/х

o   Самартай зөөлөн ири

o   Хар шоколад

Хийх арга:

  1. Шарах шүүгээг 200 хэм хүртэл халаана. Самрыг гурилтай нийлүүлж хутгана. Өндөгний шар цагаан уургийг ялгаад, цагааныг нь чимх давс нэмж хөөсөртөл хутгана.
  2. Цөцгийн тосыг хүрэн сахар корицатай нийлүүлж цагаартал нь зуураад, дээр нь өндөгний шарыг нэг нэгээр нь гоожуулан нэмж хутгана. Дараа нь самартай гурилаа бага багаар, хамгийн сүүлд нь хөөсөртөл нь хутгасан өндөгний цагаан уургийг нэмж хутгана.
  3. Кексний тосолсон 12 ш хэвэнд бэлтгэсэн зуурмагийг хэвний дунд хэсэг хүртэл хийгээд голд нь ирис хийж үлдсэн зуурмагаа хийж дүүргээд халаасан шарах шүүгээнд 25 минут жигнэнэ.
  4. Шоколадыг жижиглэж саванд хийгээд, савтай нь халуун устай саван дотор тавьж хайлуулаад, шарах шүүгээнээс гаргаж хөргөсөн кекс дээгүүр асгаж царцаана.
2016-10-17T22:48:25+00:00 2014 оны 05-р сарын 29|Зөвлөгөө|

Leave A Comment