Самартай капкейк /аяган кекс/

//Самартай капкейк /аяган кекс/

Самартай капкейк /аяган кекс/

cupcakeОрц:  9 хүн

o   Зөөлрүүлсэн цөцгийн тос 125 гр

o   Элсэн чихэр 125 гр

o   Өндөг 2 ш

o   Сүү 2 х/х

o   Гурил  125гр

o   Нунтаг какао 40 гр

o   Гурил сийрэгжүүлэгч 2 ц/х

o   Үйрүүлж жижиглээд хуурсан миндаль самар 75 гр

o   Самартай шоколадны паст 125гр

o   Хар шоколад 125гр

o   Цөцгий 130гр

Хийх арга:

  1. Шарах шүүгээг 190 хэм хүртэл халаана. Гурилыг гурил сийрэгжүүлэгчтэй  нийлүүлж шигшинэ. Тэвшинд зориулалтын кексний торхнуудыг өрж тавина. Цөцгийн тосыг элсэн чихэртэй нийлүүлж цагаартал нь зуураад, өндөгөө нэг нэгээр нь цувуулан хийгээд дараа нь сүүгээ нэмж зуурна.
  2. Шигшсэн гурилаа бага багаар  зуурмаг дээр нэмж зуурна. Дараа нь какао, 40 гр үйрүүлсэн самар нэмж сайтар хольж зуурна. Цаасан торхны ½ хэсэгт зуурмагнаасаа хийж дээр нь самартай шоколадтай пастийг тэнцүү хувааж тавиад дээр нь үлдсэн зуурмагнаасаа хийж дүүргээд шарах шүүгээнд хийж 20 минут жигнэнэ.
  3. Хар шоколадыг жижиглэж хуваагаад устай саванд тавьж хайлуулаад цөцгий, үлдсэн самартай шоколадны пастаа нэмж хутгаад хөргөсөн бялуунууд дээгүүр дусааж дээгүүр нь үйрүүлсэн самар цацаж чимэглэнэ.
2016-10-17T22:48:28+00:00 2014 оны 05-р сарын 21|Зөвлөгөө|

Leave A Comment