Самартай байцааны салат

Home/Зөвлөгөө/Самартай байцааны салат

Самартай байцааны салат

cabbage-salad11Орц : /4-6 порц/

  • Байцаа 300 гр
  • Өргөст хэмх 2 ш
  • Улаан амтат чинжүү 1 ш
  • Салатны навч 1 багц
  • Хальсалсан боргоцойн самар 2 х/х
  • Ургамлын тос 3 х/х
  • Давс, нунтаг хар перец

Хийх арга :

  1. Байцааг угааж хатаагаад урт нарийхан хэрчиж давс цацаад, хөнгөхөн базаж тавина. Өргөст хэмхийг угаагаад, том нүхтэй үрүүлд үрж байцаатай нийлүүлж хутгана.
  2. Чинжүүг угаагаад үртэй голыг нь салгаж цэвэрлээд, урт нарийхан хэрчинэ. Салатны навчийг угааж хатаагаад, талыг нь урт нарийхан хэрчинэ.
  3. Гоньдыг жижиглэж хэрчинэ. Самрыг жижиглээд, тосгүйгээр хайруулын тавганд хуураад байцаан дээр нэмнэ. Дараа нь чинжүү, гоньд нэмж хутгана.
  4. Салатыг давс, перецээр амтлаад ургамлын тос нэмж хутгаад өөрийн хүслээр чимэглэнэ.

 

 

 

 

2016-10-17T22:48:08+00:00 2014 оны 10-р сарын 22|Зөвлөгөө|

Leave A Comment