Сальсатай Цагаан загас /Tulipia/

//Сальсатай Цагаан загас /Tulipia/

Сальсатай Цагаан загас /Tulipia/

044Орц: 1 хүн

  • Далайн цагаан загас 200 гр
  • Юуцай 10 гр
  • Цэцэгт байцаа 10 гр
  • Брокколи 10 гр
  • Ногоон вандуй 5 гр
  • Хүрэн манжин 3 гр
  • Эрдэнэшиш 10 гр
  • Цөцгийн тос 10 гр
  • Хүрэн сонгино 3 гр
  • Давс, перец
  • Табаско сүмс 1 гр
  • Нимбэгний шүүс 1 гр
  • Улаан лооль 5 гр
  • Өргөст хэмх 5 гр
  • Яншуй 1 гр

Хийх арга:

  1. Цөцгийн тосыг хайлуулж цагаан загасаа хийж хайрс тогтоож шараад, шарах шүүгээнд үргэлжлүүлэн 8 минут болгоно. Цэцэгт байцаа, брокколи, ногоон вандуй, юуцайг буцалж байгаа халуун усанд хийж хэдхэн минут болгоно.
  2. Хүрэн манжинг мөн чанаж болгоно. Эрдэнэшишийг мөн чанаж болгоно. Болсон ногоог хайруулын тавагт цөцгийн тосонд хуурч амт тохируулна.
  3. Сальса бэлтгэх: яншуй, улаан лооль, өргөст хэмх, сонгиноо жижиг хэрчиж нимбэгний шүүс, давс, перец, табаско сүмс хольж амт оруулна.
  4. Хуурсан ногоонуудышг тавганд дэвсэж өгөөд дээр нь загасаа тавьж бэлтгэсэн сальса сүмсээ асгаж өгнө.
2016-10-17T22:47:37+00:00 2015 оны 02-р сарын 16|Зөвлөгөө|

Leave A Comment