Салатны навч (Lettuce)

//Салатны навч (Lettuce)

Салатны навч (Lettuce)

Салатны навч нь эрүүл мэндэд ач тустай олон бодис, амин дэмүүд агуулдаг.

Ач тус:

Салатны навч нь найрлагандаа нүүрс ус, бага зэргийн уураг ба өөх тос агуулдаг. Үүнээс хамгийн чухал элемент нь А витамин ба кали юм. Үүнээс гадна С витамин, кальци, төмөр, зэс агуулагдахаас гадна холестерин үүсэхээс хамгаалдаг бета-каротин ихээр агуулдаг. Мөн салатны навчин дах фолийн хүчил нь зүрхний өвчлөлөөс сэргийлэх ач холбогдолтой.

Хоолонд хэрэглэх арга:

Навчийг түүхийгээр нь төрөл бүрийн салат хийхэд тохиромжтой ба мөн хоолонд өнгө оруулах зорилгоор хэрэглэнэ.

Ногооны салат хийх арга:

Дөрвөлжилж хэрчсэн салатны навч, өргөст хэмх, улаан лоолийг нарийн хэрчсэн сонгино, сармистай хольж хэдэн дусал уксус, бага зэрэг ургамлын тос, давс, сахар, мөн перц хийн амталж бэлэн болгоно. 

2016-10-17T22:51:05+00:00 2012 оны 07-р сарын 27|Зөвлөгөө|

Leave A Comment