Савхны тухай

Home/Зөвлөгөө/Савхны тухай

Савхны тухай

gold chopsticksДэлхий дээр хоол идэх гурван зvйлийн арга байдаг юм гэнэ.Хvн тєрєлхєтний 40 хувь нь шууд гараараа барьж иддэг, 30 хувь нь сэрээ халбага хэрэглэдэг, vлдсэн 30 хувь нь савх хэрэглдэг юм байна.

Савх бол Хятадуудын нэг том нээлт юм. Бvр эрт 3000 гаруй жилийн ємнєх Инь Шан улсын vед савх хэрэглэж байсан юм байна. Хятадаар савхыг Куай-з гэдэг. Гол мєрєн дээр усан онгоцоор явдаг хvмvvс зогсох гэсэн vгийг их цээрэлдэг байсан болхоор зогсохын эсрэг Куай тvргэн гэдэг vгээр орлуулсан юм байна. Савхыг хулсаар хийдэг учраас манай тооллын 10-р зууны Сvн улсын vед хvмvvс энэ Куай vсгийн дээр хулс гэсэн утгатай Жv толгой нэмээд Куай-з болгосон байна. Тvvнээс хойш хvмvvс одоо болтол Куай-з савх гэж нэрлэсээр байна.

Тэгвэл савхыг анх яаж нээсэн бэ ?

Балар эртний хvмvvс гал дээр юм шарж идэхдээ модон салаа буюу хулсаар хавчиж шарвал гар халахгvй бєгєєд халуунаар нь идэж болох тул vvнээс улбаалан савх бий болсон гэж хvмvvс тєсєєлж байна. Савхны бvтэц тун ойлгомжтой хоёр ширхэг мод буюу хулс байхад л болоо. Yзvvр зvгтээ нарийн, дээд тал нь дєрвєлжин болохоор барихад амар, амархан унахгvй, уруул амыг гэмтээхгvй байдаг.

Савх Японд уламжлагдан орсны дараа Япончууд савхыг єєрийн хэрэглээндээ зохицуулан улам боловсронгуй болгосон байна.

chopsticksСавх нь Хятадуудын амьдралд маш чухал vvрэг гvйцэтгэсээр ирсэн. Хэсэг орон нутагт охиноо хvргэнд мордуулахдаа заавал залуу хост зориулан хоёр хос аяга савх єгдэг бєгєєд тvvнийгээ улаан утсаар холбож “vр хvvхэдийн аяга” гэж нэрлэдэг юм байна. Энэ нь шинэ хосын шинэ амьдарал эхэлж байгааг илэрхийлэхийн хамт савхны Куай-з гэсэн vгний Куай тvргэн гэдэг адил дуудлагыг ашиглан эртхэн vр хvvхэдтэй болохыг хvсэн ерєєсєн санааг оруулсан байдаг. Хятадын умард нутгийн хєдєє тосгонд залуу хос хурим хийсний дараа тєрєл садан нь залуу хосын єрєєний цонхоор савх шидэж, аз жаргал сайн сайханыг хvсэн ерєєж эртхэн vр хvvхэдтэй болохын бэлгэдэл болгодог байна. Савхыг vзэхэд хоёр ширхэг мод тєдий боловч тvvнийг боловсронгуй эзэмшиж хэргэлэхэд бас бэлтгэл дадлага хэрэгтэй байдаг.
Савх хэрэглэхэд хvний биеийн 30 гаруй vе, 50 гаруй хэсэг булчин хєдлєх тул гар уран болох болон тархины бойжилтад тустай гэж анагаах ухааны мэргэжилтнүүд vздэг юм байна.  Дэлхийн анхны савхны музей Гэрманд байдаг ба энэ музейд алт, мєнгє, эрдэнийн чулуу болон амьтны яс зэрэг олон тєрлийн материалаар хийсэн 10 мянга гаруй хос савх байдаг байна.

Mongol.cri.cn-с

2016-10-17T22:49:44+00:00 2013 оны 07-р сарын 17|Зөвлөгөө|

Leave A Comment